solongonews
“Элсийг эсэргүүцэгч” соёлын баримтат кино алтан тахиа наадмаас шилдэг шагнал хүртлээ
2018-04-02 16:15
“Элсийг эсэргүүцэгч” соёлын баримтат кино алтан тахиа наадмаас шилдэг шагнал хүртлээ.

“Хятадыг харахуй, гадаадын залуучуудын зураглах төлөвлөгөө” үйл ажиллагаанд Камбожийн залуу найруулагчийн  “Элсийг эсэргүүцэгч” соёлын баримтат кино алтан тахиа наадмаас шилдэг шагналыг хүртсэн байна.

 

“Элсийг эсэргүүцэгч” гэх кино нь “Хятадыг харахуй, гадаад улсын залуучуудын зураглах төлөвлөгөө” үйл ажиллагааны нэг бүтээл юм. Тус кинонд Ордос хотын эгэл жирийн ажилчин Жан Шиван ард олноо уриалан, хөвчийн элсний  1333.33 га талбайг ойжуулан ногооруулсан жирийн бус жишээг тэмдэглэсэн байна.

“Хятадыг харахуй, гадаадын залуусын зураглах төлөвлөгөө” үйл ажиллагааг Бээжингийн Багшийн Их Сургуулийн Хүй Линь фондын нийгэмлэг, Бээжингийн Багшийн Их Сургуулийн Хятадын соёлыг олон улсад сурталчлах хүрээлэнгээс санаачлан зохион байгуулж, Ордос хотын ХКН-ын хорооны ухуулах хэлтэс, Ордос хотын интернет сүлжээний мэдээ мэдээллийн албанаас хариуцан зохион байгуулан хийжээ.  

Зүүн өмнөд Азийн орноос ирсэн 5 кино найруулагч “урлах, уламжлан залгамжлах, шинийг санаачлах”-аар гол сэдэв болгож, элсэн цөлийн ногоон бүрд, дуу, гар урлал, Ордос монголчуудын хувцас болон толгойн засал зэрэг таван тусгай сэдвээр “Хивсний дархан”, “Язгуур эгшиглэл”, “Элсийг эсэргүүцэгч”, “Эгч дүү гурав”, “Ширмэл зургийн аж ахуй, Даладын ширмэл зураг” богино хэмжээний баримтат киногоор үзэгч олны мэлмийг мялаажээ.  

 “Элсийг эсэргүүцэгч” соёлын баримтат кино нь алтан тахиа наадмаас шилдэг шагнал хүртсэн явдал нь Ордосын язгуур соёл, цөлжилтийг сааруулсан Ордос нутгийнхны туршлагыг олон олон улс оронд таниулахад чухал нөлөө үзүүлэх нь гарцаагүй юм.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.mongolcnr.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл