solongonews
Ж.Данфорд Хятадад айлчилж байна
2017-08-17 09:37
Цэргийн Төв зөвлөлийн гишүүн, Цэргийн зөвлөлийн штабын дарга нарын холбооны ахлагч Фан Фэнхүй ”8.1” цамхагт Америкийн армийн штабын дарга нарын холбооны ахлагч Ж.Данфордтой 8 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцээр хийв.

      Ж.Данфорд бол Дональд Трампыг  ерөнхийлөгч болсноос хойш Хятадад айлчилж буй Америкийн армийн анхны дээд  удирдагч юм. Хоёр тал Хятад, Америк хоёр орны армийн харилцаа, Тайвань, Өмнөд  Хятадын тэнгис, Солонгосын цөмийн асуудлаар санал бодлоо солилцож, “Хятад,  Америк хоёр орны армийн штабын дарга нарын холбооны харилцааны байгууллагын  ерөнхий баримт бичиг”-т гарын үсэг зурлаа.

        Мөн өдөр Фан  Фэнхүй Данфордыг угтан авах ёслол зохион байгуулж, түүнд бараа болон Хятадын Ардын чөлөөлөх армийн гурван замын цэргийн ёслолын парадтай танилцав.

Фан Фэнхүй Бээжинд болсон хэлэлцээрийн үеэрх хамтын  ажиллагаа бол Хятад, Америк хоёр орны баримтлах ёстой цорын ганц зөв сонголт юм.  Хоёр орны арми хамтын ажиллагааны маш сайн түнш болох бүрэн боломжтой. Хоёр арми  төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтуудыг нухацтай хэрэгжүүлэн  харилцааны тогтвортой хөгжлийн хандлагаа хэвээр хадгалж, хамтын ашиг сонирхлын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцааны хөгжилд ашиггүй хүчин зүйлсийг  эв зүйтэй зохицуулах ёстой. Хятадын арми Америкийн талтай хамтдаа хичээн  ажиллаж, стратегийн харилцаа холбоогоо эрчимжүүлэн стратегийн итгэлцлээ  нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн, зөрчил маргаанаа зүй  зохистой шийдвэрлэж, эрсдэлийг үр ашигтай тогтоон барьж, хоёр арми харилцаагаа  тогтвортой урагшлуулан, хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэх чухал хүчин зүйл болгоход бэлэн байна гэж  онцоллоо.

"Таны энэ удаагийн айлчлалаар  хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтуудыг практикт хянуур  хэрэгжүүлэн Хятадын армийн тухай ойлголтыг нэмэгдүүлж, хоёр армийн хамтын  ажиллагаа, хамтын хөгжлийг ахиулна гэдэгт итгэж  байна.”

Жозеф Ф.Данфорд хоёр арми хооронд зөвшилцөл,  зохицуулалтын механизм байгуулж, үүргээ гүйцэтгэн, харилцан итгэлцлийг  нэмэгдүүлж, буруу магадлал, маргаан үүсэхийг багасгах хэрэгтэй. Хоёр тал  солилцоо, хамтын ажиллагаагаа боломжийн хэрээр гүнзгийрүүлж, одоо оршиж буй  асуудлыг бүтээлчээр зохицуулж, харилцан итгэлцэж, хамтран ажиллах чиглэлийг  барихаар хичээх ёстой гэжээ. 

"Хэдийгээр бидний хооронд олон төвөгтэй асуудлууд  оршиж, асуудал бүрт санал бодол нэгтэй байж чадаагүй ч гэсэн миний бодлоор хоёр  тал санал бодлоо үнэнчээр, илэн далангүй солилцох ёстой. Саяхан Вашингтонд маш  амжилттай хийсэн хэлэлцээрээс харахад бид эдгээр төвөгтэй асуудлыг зохицуулж  шийдэхийн тулд чармайж байгаа гэдгийг олж харж  болно.”

Хоёр тал Тайвань, Өмнөд Хятадын тэнгис,  Солонгосын цөмийн асуудал зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцож,  Хятад, Америкийн хоёр армийн нэгдсэн штабын хэлэлцээрийн механизмын баримт бичигт  гарын үсэг зурлаа.

Хятадын  цэргийн шинжлэх ухааны академийн судлаач Жао Шяожө:

- Хятад, Америкийн  хоёр армийн харилцаа зөвхөн хоёр талын харилцаатай холбоотой юм биш, бүс нутгийн  аюулгүй байдалд гүнзгий нөлөө үзүүлдэг. Энэ он гарснаас хойш хоёр армийн  харилцаа ерөнхийдөө тогтвортой байж, хамтран ажиллаж, бас тэмцэл өрнүүлсэн  байдалтай байна. Данфордын энэ айлчлал хоёр армийн харилцааны хөгжлийг ахиулах  болно гэсэн байна.

Нэг. Хоёр армийн  харилцааг хэрхэн хөгжүүлэх асуудлаар тодорхой хэмжээнд нийтлэг ойлголттой боллоо. Хятад, Америкийн хоёр арми нэлээд ялгаатай байдаг. Хоёр армийн харилцааг  зохицуулахад үндсэн нийтлэг ойлголт, зарчим хэрэгтэй. Солонгосын цөмийн асуудал,  Өмнөд Хятадын тэнгисийн асуудал, Тайваний асуудал гэх зэрэг зарим эмзэг асуудлыг  тойрч гарахын аргагүй. Санал зөрөлдөөнтэй асуудлаар хэрхэн нийтлэг ойлголтод  хүрч, хоёр армийн сөргөлдөөнийг тогтоон барих нь хоёр армийн өмнө тавигдаж буй  асуудал юм гэж хэллээ.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл