solongonews
Дуучин С.Тэнгэр Сараатай хамтарч дуулна
2017-02-04 22:47
МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа 20 жилийн дараа дахин хийх гэж буй “Аргагүй амраг” тоглолтоороо Өвөр Монголын алдарт дуучин С.Тэнгэртэй “Зүүдний говь” дууг хамтран дуулах гэж байна. “Аргагүй амраг” этник цомогтоо ардын дуунуудаас гадна поп хатагтайн “Хайрын бурхан”, “Хэн юм бэ”, “Чи алзахгүй”, “Сэхүүн салхи” тэргүүтэй шилдэг хитүүд нь багтсан байдаг билээ. Тиймдээ ч 20-н жилийн дараа ийн хав дарсан хачин сайхан “жоор”-оо  задалж байгаа сургаар нь Монголын рок попынхон, үнэнч фэнүүд нь ч Б.Сараад талархаж байгаа. "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгээр тэд энэхүү дууг хамтдаа дуулжээ
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл