solongonews
Ши Жиньпин даргын онцолсон өндөр давтамжтай үгс
2021-03-11 21:30
Ши Жиньпин даргын онцолсон өндөр давтамжтай үгс

Энэ жилийн “Хоёр чуулган”-аар дарга Ши Жиньпин дөрвөн удаа "Төлөөлөгчдийн баг, гишүүдийн дугуйлан"-д оролцон төлөөлөгч, гишүүдтэй санал бодлоо солилцож, улсын хэрэг явдлыг хэлэлцжээ. Өвөр Монголын төлөөлөгчдийн баг, анагаах ухаан, эрүүл мэндийн боловсролын салбарын гишүүдтэй, Хөхнуур мужийн төлөөлөгчдийн баг, Ардын чөлөөлөх арми, зэвсэгт цагдаагийн хүчний төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлэгт оролцож, доорх хэдэн үгсийг өндөр давтамжтай дурдсан байна.

"Өндөр чанартай хөгжил"-ийг 11 удаа дурджээ. Ши Жиньпин дарга:

Өндөр чанартай хөгжил бол "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө" цаашлан нэн урт хугацааны турш улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол сэдэв болно. Энэ нь манай улсын социалист шинэчлэлийн орчин үеийн бүтээн байгуулалтай холбоотой гэв.

"Экологи"-ййг 22 удаа хэлжээ. Ногоон хөгжлийн талаарх системчилсэн сэтгэлгээг гүн гүнзгий тусгажээ.

"Намын түүх"-ийг 9 удаа гүнзгий ярьжээ. Хүч чадал авч, ур чадвараа дээшлүүлнэ.

"Үндэстэн"-ийг 27 удаа өгүүлжээ. Хятадын үндэстнүүдийн цогц нэгдлийн ухамсрыг бэхжүүлэхийг чангатгав.

Найруулагч: Б.Болор
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл