
Жаран насны давааг давж байвч цог заль бадарсан Норов гуай морин мэргэжлийн клубт ирсэн сурагчдаа угтаад тун ч завгүй. Тэрбээр Гуан Жөү хотод ирсэн цагаасаа л ингэж ажилласаар хорин жил болж байна.
Норов гуай 1999 онд Гуан Жөү хотод анх ирэхдээ өөр хүний морины талбайд ажиллаж байжээ. Дөрвөн жилийн дараа өөрөө “Ин Зи морин мэргэжлийн талбай”-г ажиллуулав. Морин мэргэжлийн талбай 16 ажилтантай, улсын зэрэглэлийн 4 сургагчтай, 35 морьтой, одоо Гуан Жөү хотын хүүхэд багачуудын морины мэргэжлийн хамгийн том суурин болсон байна.
Монгол нутагтаа дасаж идээшсэн монгол морио Гуан Жөү хотын бүгчим халуун, чийглэг нойтон орчинд авчрахад Норов гуай ихээхэн хэцүү бэрхийг туулсан аж. Өвс тэжээлийн хувьд одоо хүртэл Хөлөнбуйр аймгаас хуурай өвс авчирч байна. Гуан Жөү хот манай улсын анхдагч адууны хижиггүй газар болохоор түүний морьд нь маш олон, маш урт хугацааны хижиг өвчний үзлэгт ордог. Халуун оронд ирснээр адуу арьсны өвчин амархан тусдаг учир Норов гуай ном урвуулж эм найрах, зүү тавих, адуунд мэс засал хийх зэрэг мал эмнэлгийн тухай мэргэжлийг ч өөрөө сурсан байна.







