solongonews
Дэлхийн аялал жуулчлалын эдийн засгийн форум нээгдэв
2019-10-16 16:53
Дэлхийн аялал жуулчлалын эдийн засгийн форум нээгдэв.

Дэлхийн аялал жуулчлалын эдийн засгийн 8-р форум 14-нд Макаод нээгдлээ. Хуралд оролцсон зочид төлөөлөгчид, аялал жуулчлалын салбар бол дэлхийн эдийн засаг худалдааны харилцаа, хүмүүнлэгийн солилцооны хамгийн өрнүүн, хамгийн боломж ихтэй, хамгийн их нийтлэг ойлголттой салбарын хувьд өдгөө эрчтэй хөгжих илэрхий чиг хандлагатай байна. Ирээдүйд аялал жуулчлалын салбарын нээлттэй байдал, хамтын ажиллагааг өргөтгөн, сайн сайхан амьдралын орчин бүрдүүлэх нь зүйтэй гэжээ.

Мөн өдрийн форум “Аялал жуулчлал амралт зугаалгын шинэ арга хэлбэр, сайн сайхан амьдралын орчныг бүтээн байгуулъя” гол сэдвээр зохиогдож, дэлхийн олон улс орон, бүс нутгийн аялал жуулчлал, засгийн засгийн байгууллагын албан тушаалтан, бизнесийн салбарын лидерүүд, эрдэмтэн мэргэжилтэн, зочид зэрэг 2000 шахам хүн оролцжээ. Форум Аргентин, Бразил хоёр улсыг хамтран ажиллагчаар, Жянсү мужийг форумын гол зочин мужаар урьж, Хятад, Латин Америкийн аялал жуулчлалын зах зээлийн хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлсэн байна.

Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны дэд сайд Жан Шюй нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: Аялал жуулчлалын салбарын Хятадын эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтэд үзүүлсэн ерөнхийлсөн хувь нэмэр 10 гаруй хувьд хүрч, Хятад улс бүх нийтийн аялал жуулчлалын эринд орсон юм гэжээ.

"Аялал жуулчлалын салбарын Хятадын эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтэд оруулсан ерөнхий хувь нэмэр 10 гаруй хувьд хүрч, 2018 онд Хятад улсын эх газрын хүн нэгбүр дунджаар гадаадад 4 удаад аялж, дотоодын жуулчдын тоо давхардсан тоогоор 5.5 тэрбумд хүрч, 1994 оныхоос 11 дахин нэмэгдсэн. Дотоодын аялал жуулчлалын орлого 5 их наяд гаруй юаньд хүрсэн нь 1994 оныхоос 50 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.”

Статистик бүртгэлээс үзвэл, 2018 онд Хятадын эх газраас хилээр гарч аялсан жуулчид давхардсан тоогоор 291 саяд хүрсэн нь 2017 оныхоос 7.8 хувиар нэмэгдсэн байна. Жан Шюй хэлэхдээ: Аялал жуулчлал нь Хятад улс нээлттэй байдлаа тасралтгүй өргөжүүлж, олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж буйн чухал илрэл боллоо. Ирээдүйн хэтийн төлөвөөс үзвэл, дэлхийн улс орнуудтай соёл, аялал жуулчлалын харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн аялал жуулчлалын эдийн засгийн хөгжлийг ахиулан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Хятад, өрнөдийн соёл төвлөрсөн олон улсын аялал жуулчлалын хотын хувьд, Макао эх орныхоо мэдэлд нэгдсэнээс хойших 20 жилийн турш аялал жуулчлалын салбар нь үсрэнгүй хөгжсөн юм. Макогийн онцгой бүсийн засаг дарга Цүй Ши-Ань хэлсэн үгэндээ: Макао бол дэлхийн аялал жуулчлал, амралт зугаацлын төв учраас бүх талын бүтээн байгуулалт хийж байна гэжээ.

"Аялал жуулчлалын салбар нь Макаогийн эдийн засгийн чухал тулгуур болсоор ирлээ. Макаогийн онцгой бүс байгуулагдсанаас хойш аялал жуулчлалын салбар түргэн хөгжиж, Макаод аялах жуулчдын тоо 4 дахин нэмэгдэж, зочид буудлын өрөөний захиалга 3 дахин нэмэгдсэн. Бид Макаогийн улс орондоо үйлчлэх, дэлхийг холбох гүүр хотын байр суурийг гүнзгийрүүлж, улам өргөн, харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх үр ашгийг бүтээнэ.”

Бразилын дэд ерөнхийлөгч Хамилтон Моурао видео бичлэгээр хэлсэн үгэндээ: Бразил улс хилээр орох жуулчдын тоог хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлж, 2022 онд хилээр орох жуулчдын тоог 12 саяд хүргэнэ. Үүний тулд Бразил улс олон янзын арга хэмжээ авч, жуулчдыг татна. Тухайлбал, визгүйгээр зорчих буюу цахим виз өгөх, хямд өртөг бүхий агаарын тээврийн компанид Бразилын зах зээлийг нээх, хотын зам тээврийг сайжруулах, мобайл төлбөр тооцоог нэвтрүүлэх, Хятадын жуулчдад хятад хэлний мэдээллийн үйлчилгээ үзүүлэх зэргийг хэрэгжүүлж байна. Бразил, Хятадын аялал жуулчлалын хамтын ажиллагааны боломж асар их бий гэжээ.

"Сүүлийн 10 жилд, Хятад улс Бразилын худалдааны чухал түнш байсаар ирсэн, одоо манай хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч боллоо. Бидний стратегийн түншийн харилцааг улам өргөжүүлэх хэрэгтэй. Үүнд аялал жуулчлал улам их үүрэг гүйцэтгэх болно.”

Хуралд оролцсон зочид хэлсэн үгэндээ, аялал жуулчлалын эдийн засаг бол сонгодог, нээлттэй эдийн засаг юм. Өнөөгийн даяаршлын чиг хандлагын дагуу талууд нээлттэй байр суурийг идэвхтэй баримталж, аялал жуулчлалын аж үйлдвэрлэлийн нээлттэй хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй. Бүс ба замын боломжийг сайтар ашиглаж, олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэн, стратегийг холбож, давуу талыг харилцан нөхөх хэрэгтэйг зөвлөжээ. Үүнээс гадна, аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийн зэрэгцээ шинэ технологийг ашиглан аялал жуулчлалын аж үйлдвэрлэлийг дэмжиж, аялал жуулчлалын бүтээгдэхүүний агуулгыг нэмэгдүүлэхээр хичээж, үйлчилгээний түвшнийг дээшлүүлэх хэрэгтэй гэсэн байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл