solongonews
“Их гүрний дипломат харилцаа” Хятадын онцлогтой гадаад харилцааны шинэ дүр төрхийг тодрууллаа
2017-09-08 14:23
Улс төрийн шүүмжийн сэдэвтэй зургаан ангит баримтад кино “Их гүрний дипломат харилцаа” саяхан Хятадын Төв телевиз болон интернэтээр цацагдаж, олон улсын хэмжээнд халуун сэдэв болон яригдаж байна.

 “Их гүрний дипломат харилцаа” Хятад улсын сүүлийн таван жилийн гадаад харилцааны амжилт болон Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааны шинэ дүр төрхийг бүх талаар тодруулан харуулсан бөгөөд дэлхийн бөмбөрцгийн засаглалын системийг бүтээн байгуулах, хамтын хөгжлийг ахиулахад үзүүлсэн Хятад улсын үүрэг хариуцлагыг дэлхий нийтэд харуулсан хэмээн гадаадын эрдэмтэд, судлаачид хэвлэл мэдээллийнхэнд хандаж илэрхийлжээ.

Олон улсын хариуцлагыг үүрч, илүү их хувь нэмэр үзүүлэх болно

ХКН-ын XVIII хурлаас хойш Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын Төв хороо хараагаа тэлж, хүн төрөлхтний ирээдүйн хувь тавилан, Хятад улс ба дэлхийн хөгжлийн нөхцөл байдлыг тааварлан, Хятад улсын онцлогтой их гүрний гадаад харилцааг түлхүү хөгжүүлж, Хятад улсын хөгжилд ашигтай гадаад орчныг бүрдүүлэн, “хүн төрөлхтний хувь заяаны хүй нэгдэл”-ээр Хятад улсын онцлогтой гадаад харилцааны туг болгож, хүн төрөлхтний хамтын ирээдүйг төсөөлөн төлөвлөсөн билээ. 

Франц улсын ерөнхий сайдын гадаад хэргийн зөвлөх Emmanuel Lenain хэлэхдээ: - Дэлхий ертөнц өөрчлөгдөн, шинэ дэг журмыг шаардаж буй өнөөдөр Хятад улс зориг төгөлдөр босож, дэлхий нийтэд тогтвортой хүч чадлыг олгосон юм гэжээ.

Сингапурын Өмнөд тэнгисийн Технологийн их сургуулийн судлаач Ху Ишань хэлэхдээ:

- “Их гүрний дипломат харилцаа” Хятад улсын онцлогтой их гүрний гадаад харилцааны онолын загварыг танилцуулснаар барахгүй бүх талын, өргөн хүрээний, олон давхаргат гадаад харилцааны практикийг харуулсан. Кинонд Хятад улсын идэвхтэй, шийдэмгий үйл ажиллагаа нь маш гүн сэтгэгдэл үлдээсэн гэж ярьжээ.

Өнгөрсөн 5 жилд олон улсын нийгэм дэх Хятад улсын нэр нөлөө маш дээшилсэн. Энэ нь Хятад улсын дарга Ши Жиньпиний дэлхийн тавцанд харуулсан их гүрний удирдлагын хэв намбатай холбоотой хэмээн Бельги улсын сэтгүүлч Франсойс Мансон үзжээ.

- Олон улс орон “хамтран ажиллаж, харилцан ашиг хүртэх”-ээр цөм болгосон олон улсын шинэ харилцааг дэмжих хэрэгтэй.

- Найрамдлын төлөө Хятад улс энх тайван хөгжлийн замыг эрс баримтлах болно.

Ши Жиньпин даргын ярьсан эдгээр үгс нь баримтад кинонд дахин илэрч, олон улсын нийгмийн өндөр үнэлгээг хүлээлээ.

АНУ-ын Денверийн Их Сургуулийн Жосеф Кубрер Олон Улсын Харилцааны институтийн профессор Жао Хүйшэн хэлэхдээ:

- Хятад улс бол одоо байгаа олон улсын дэг журмаас ашиг хүртэгч бөгөөд оролцогч мөн. Ирээдүйд Хятад улс нь илүү хариуцлагыг үүрч, илүү их хувь нэмэр үзүүлэх болно. Мөн олон улсын засаглал, олон улсын дэг журмын бүтээн байгуулалт дунд төв голч, зохистой системийг бий болгох удирдлагын үйл хэргийг гаргах болно гэжээ.

Дэлхийн найрамдлыг хамгаалж, хамтын хөгжлийг ахиулах болно

Өнөөдөр Хятад улс дэлхийн төв хойморт сууж, олон улсад нөлөөлөх чухал хүчин зүйл болж байна. Хятад улс дэлхийн энх тайвныг бүтээгч, дэлхийн бөмбөрцгийн хөгжлийн зүтгэлтэн, олон улсын дэг журмыг хамгаалагч байсаар ирсэн, байсаар ч байх болно гэдгээ Хятад улс өөрийн үйлдлээрээ дэлхий дахинд харуулсан юм.

Хятад улсын Их гүрний дипломат харилцаа Ази тивийг багтаасан бүх дэлхийд тогтвортой хөгжлийг авчрах болно гэж Өмнөд Солонгосын Данкоок Их сургуулийн профессор Ким Жинхо үзжээ. Тэрээр хэлэхдээ:

- Хятад улсын их гүрний дипломат харилцаа зөрчил мөргөлдөөнийг таслах, энх тайван хөгжлийг бүтээхээр зорилго болгосон байдаг. Холбогдох орнууд Хятад улстай харилцаж, харилцан ойлголцон нөхөрсөг холбоо байгуулж, эв зохистой олон улсын нийгмийг бүтээн байгуулахад хамтдаа хүчин зүтгэвэл зохино гэжээ.

Казахстан–Герман Их Сургуулийн Олон улсын асуудлын судлаач Игорь Иванов хэлэхдээ:

- Өнөөдрийн олон улсын нийгмийн орчин таагүй зөрчилтэй болж байна. Олон олон өрсөлдөөн, эрсдэлүүд олон улсын дэг журамд түгшүүр авчирч байгаа бол Хятад улс энх тайван, харилцан ашигтай худалдааны хамтын ажиллагаагаар жолоо болгож, тогтвортой гадаад харилцааны чигийг барин, их гүрний найдвартай хэв намбыг тодруулж байна гэжээ.

Пакистан улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хятад судлалын төвийн захирал, Пакистан улсаас Герман улсад суугаа элчин сайд асан Хассан Жаред хэлэхдээ:

- Хятад улсын их гүрний дипломат харилцаа Ираны цөмийн асуудал, Афганистаны асуудал, Өмнөд тэнгисийн асуудлыг шийдэхэд Хятад улсын мэргэн ухаанаар хувь нэмэр оруулсан. Мөн олон улсын нийгмийн энх тайвны төлөөх орон нутгийн асуудлыг шийдэхэд маш сайн үлгэр жишээ болж чадсан гэжээ.

Өмнөд Африкт байрлах Хятад улс болон Африкийн судалгааны хүрээлэнгийн судлаач Лэйден Хазуне хэлэхдээ:

- Дэлхий нийтээрээ маш олон хүнд хэцүү асуудалд тулгараад байгаа бол хүмүүс Хятад улсын үзэл баримтлал болон шийдэх арга замыг мэдэхийг хүсэж байгаа. Африк, Хятадын харьцаанаас авч үзэхэд “хамтран ажиллаж, харилцан ашиг хүртээх”-ээр цөм болгосон хамтын ажиллагаа нь илүү төгөлдөржин, Аддис Абаба-Жибути, Момбаса–Найроби, Абужа-Кадуна зэрэг чиглэлийн төмөр замыг бүтээн байгуулсан нь тухайн бүс нутгийн хэмжээнд ажил олголтын асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж, баяжуулах замыг нээсэн бөгөөд Хятад улс мөн Африкийн 10 мянга гаруй тосгонд хиймэл дагуулаар телевиз үзэх төсөл хэрэгжүүлсэн байна. Ийнхүү Хятад, Африкийн хамтын ажиллагаа нь маш сайн дуурайлын үйл хэргийг үзүүлсэн хэмээн ойлгож болно гэжээ.

Хятад улсын төслийг дэвшүүлж, Хятад улсын үйл хэргийг тодруулах болно

Хятад улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалан, илүү идэвхтэй үзэл баримтлалаар олон улсын үйл хэрэгт оролцон, дэлхийн найрамдлыг хамгаалах, хамтын хөгжлийг ахиулахад Хятадын талын санал төслийг хангаж, Хятад улсын оюун билгийг нэмэрлэн, Хятад улсын үйл хэргийг тодруулах нь Хятад улсын онцлогтой их гүрний дипломат харилцааны ил тод зогсолт болно.

- Хятад улс хөгжлийн нэгэн цуврал санаачилгыг дурдсан. “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, торгоны замын сан зэрэг хоёр талын ба олон талын хамтын ажиллагааны тойм нь бүгд хамтын ашиг тусаар зорилго болгосон байдаг гэж Ху Ишань хэлсэн юм. “Их гүрний дипломат харилцаа”-нд харуулсан мэтээр 5 жилийн турш Ши Жиньпин дарга аюулгүй байдлын үзэл баримтлал, хөгжлийн үзэл баримтлал, дэлхийн бөмбөрцгийн засаглалын үзэл баримтлал зэрэг Хятад улсын үзэл баримтлалыг дэлхий нийтэд хүүрнэн өгүүлж, олон улсын засаглалын системийн шинэчлэлийг идэвхтэй удирдан, олон улсын эдийн засгийн засаглалын системийн төгөлдөржилтийг дэмжсээр ирсэн.  

Египетийн Пирамид улс төр, стратеги бодлогын судалгааны төвийн Азийн судалгааны төслийг хариуцагч Мухаммед Фарахатын бодлоор Хятад улсын гадаад харилцааны идэвхтэй үйл ажиллагаа нь Хятадын талын санал төслийг тасралтгүй хангаж, улмаар Хятад улс дэлхийн үйл хэрэгт чухал гишүүний хувиар оролцохыг олон олон улс орон шаардах болжээ. Тэрээр хэлэхдээ:

- Хятад улсын “Нэг бүс нэг зам” санаачилга холбогдох улс орондоо маш олон боломжийг олгож, Евразийн эх газрыг амжилттай холбосон. Хятад улсын төсөл илүү олон улс орон, ард иргэдийн итгэл, дэмжлэгийг хүртэж байна гэжээ.

Орос, Хятадын нөхөрсөг холбооны орлогч тэргүүн Санакоев хэлэхдээ:

- Хятад улс илүү шийдэмгий, үнэнч, хариуцлагатай их гүрэн болж хөгжиж байна. Дэлхий нийтээрээ үүнийг гэрчлэх болно гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл