3-р сарын 15-ны өдөр Тунисын Гадаад хэргийн сайд Герланди Хятад улсаас туслалцаа үзүүлсэн Тунисын Дипломат сургалтын хүрээлэнгийн төслийн үйл ажиллагаатай танилцаж, Тунисын дипломат үйл ажиллагааг хөгжүүлэхэд Хятад улс туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэв.
Хянан шалгалтын дараа Герланди төслийн бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр Хятадын засгийн газарт Тунис улсад энэхүү чухал төслийг хэрэгжүүлэхэд тусалж байгаад чин сэтгэлээсээ талархал илэрхийлэв. Коллеж ашиглалтад орсны дараа, энэ нь Тунис, Арабын бүс нутаг болон Сахараас өмнө хэсэгт орших Африкийн дипломат ажилтнуудыг бэлтгэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно.
БНХАУ-ын Тунис дахь Элчин сайд Жан Жяньгүө хэлэхдээ, “Тунист туслах Дипломат Сургалтын Хүрээлэнгийн төсөл нь Хятад, Тунисын найрсаг хамтын ажиллагааны чухал бэлэг тэмдэг төдийгүй мөн хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хоёр тал хамтран ажиллах загвар төсөл юм. Ирээдүйд хоёр улс хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн найрамдалт харилцаагаа улам бүр дээшлүүлж чадна гэж үзэж байна” гэжээ.
Тунисын Дипломат Сургалтын Хүрээлэн нь Тунисын Гадаад Яамны харьяа бөгөөд Тунист туслах Дипломат Сургалтын Хүрээлэнгийн төсөл нь Хятадын засгийн газраас Тунист үзүүлэх тусламжийн төсөл юм. Төслийн нийт талбай нь анги танхим, эрдмийн лекцийн танхим, номын сан, уншлагын танхим болон бусад байгууламжийг багтаасан 12000 орчим метр квадрат талбайтай. Төсөл хэрэгжиж дууссаны дараа Тунисын дипломат ажилтнуудын сургалтын бааз болох юм. Төслийг 2021 оны эцсээр барьж дуусгахаар төлөвлөж байна.
Тунисын Гадаад хэргийн сайд БНХАУ-ын дэмжлэгтэй Дипломат сургалтын хүрээлэнгийн төслийн үйл ажиллагаатай танилцлаа
2021-03-17 10:05
Тунисын Гадаад хэргийн сайд БНХАУ-ын дэмжлэгтэй Дипломат сургалтын хүрээлэнгийн төслийн үйл ажиллагаатай танилцлаа
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
