solongonews
Эвенкийн сэвжин наадам эхэллээ
2017-06-20 11:22
Сэвжин наадам бол Эвенк үндэстний уламжлалт соёл спортын наадам бөгөөд жил бүр уламжлал болгон зохиогддог аж.

2017 оны Эвенк үндэстний сэвжин наадам болон Иргэдийн бие чийрэгжүүлэх наадам 6 дугаар сарын 18-ны өдөр Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Эвенк үндэстний өөртөө засах хошууны Өвөр Монголын Үндэстний спортын төвд нээгдсэн байна.

Тус наадам нь 3 өдөр үргэлжлэх бөгөөд эрэгтэй, эмэгтэй бөх, хурдан морины уралдаан, тэмээний уралдаан зэрэг олон төрлийн хөтөлбөрүүдийн хүрээнд зохиогдох аж. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл