Сүүлийн өдрүүдэд ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл “Хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөө 2018-2022” гэгчийг албан ёсоор нийтэлсэн бол энэ бол Хятад улс хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн хамгийн анхны таван жилийн төлөвлөгөө болох юм. Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо болон Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны холбогдох албаны хүн хэлэхдээ, 2035 онд Хятад улс хөдөө аж ахуй, хөдөө тосгоны орчин үеийн байгуулалтыг үндсэнд нь биелүүлж, ирээдүйд хөдөө орон нутгийн аж төрлийн салбарыг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт, олон нийтийн үйлчилгээ, иргэдийн оршин амьдрах орчныг өөрчлөн сайжруулах зэрэг талаар баг бодлогыг хэрэгжүүлэх болно гэв.
“Хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөө 2018-2022”-нд хөдөө тосгоныг хөгжүүлэх шинэ төлөвийг тогтоох, хөдөө аж ахуйн орчин үеийн болох ахицыг түргэтгэх, хөдөө орон нутгийн ажил төрлийн салбарыг хөгжүүлэх, оршин амьдрахад таатай эко орчныг байгуулах, хөдөө орон нутгийн соёлыг хөгжүүлэх, орчин үеийн хөдөө тосгоны засаглалын тогтолцоог боловсронгуй болгох, хөдөө орон нутгийн амьжиргааг баталж сайжруулах, хот хөдөөгийн нэгдэлтэй хөгжлийн бодлогын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг 8 талын бодит ажилд байршуулалт хийсэн байна. Төлөвлөгөөнд заахдаа 2020 он гэхэд хөдөө тосгоныг хөгжүүлэх тогтолцоо болон бодлогын системийг их төлөв бүрдүүлж, 2022 он гэхэд боловсронгуй болгоно. 2035 он гэхэд шийдвэр чанартай ахиц амжилт тогтоож, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны орчин үеийн байгуулалтыг үндсэнд нь биелүүлнэ. 2050 он гэхэд тал бүрээр хөгжсөн, хүчирхэг хөдөө аж ахуйтай, иргэд нь баян чинээлэг, үзэсгэлэнт хөдөө тосгоныг бүх талаар байгуулна гэжээ.
