solongonews
Хайнаний олон улсын кино наадам өндөрлөв
2020-12-13 20:11
Хайнаний олон улсын кино наадам өндөрлөв.

Хайнаний олон улсын III кино наадмын хаалтын ёслол 12-р сарын 12-ны үдэш Сань-Я хотын Хайтанваньд зохиогдож, найм хоног үргэлжилсэн кино наадам өндөрлөв.

Кино наадмын үеэр зохиосон олон төрлийн арга хэмжээ нь кино уран бүтээлчдийн анхаарлыг ихэд татав. Мөн Хайнаний чөлөөт худалдааны бүсийн кино урлагийг дэмжих дээд форум, Олон улсын кино урлагийн хамтын ажиллагааны чуулга уулзалт зэрэг арга хэмжээ зохиож, кино урлагийн салбар болон эрдэм шинжилгээний салбарын 10 гаруй судлаачид чөлөөт ярилцлага өрнүүлж, кино судлал, кино урлагийн ирээдүйн талаар санал бодлоо солилцлоо.

Наадмын хугацаанд зохион байгуулах комисс 4000 гаруй кино уран бүтээлээс 189 бүтээлийг сонгон шалгаруулж, Сань-Я, Хайкөү, Даньжөү, Чюнхай зэрэг хотын үзэгчдэд шилдэг кино уран бүтээлийн дээжээс үзүүлсэн байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл