solongonews
Хятадын үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 2377.44 тэрбум юаньд хүрчээ
2021-08-05 09:17
Хятадын үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 2377.44 тэрбум юаньд хүрчээ.

Худалдааны Яам 08-р сарын 03-нд нийтэлсэн тоо баримтад харуулснаар оны эхний хагаст Хятадын үйлчилгээний худалдаа эерэг өсөлтийг хадгалсан байна. Үүнд, үйлчилгээний экспортын өсөлтийн хурд импортынхоос 28.6 нэгжээр илүү байсан нь үйлчилгээний худалдааны алдагдлыг 70 хувиар бууруулж 120.46 тэрбум юань болгож, өнгөрсөн оны мөн үеэс 281.25 тэрбум юаниар буурсан байна.

Худалдааны Яамны гаргасан тоо баримтаас үзвэл, оны эхний хагаст, Хятадын үйлчилгээний импорт, экспортын нийт  хэмжээ 2377.44 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар өссөн байна. Үүнд экспорт 1128.49 тэрбум юань байж, 23.6 хувиар өссөн бол импорт 1248.95 тэрбум юань байж, 5 хувиар буурсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл