Сурвалжлагч 08-р сарын 08-нд Хэбэй мужийн Хөгжил өөрчлөлтийн хорооноос мэдээлснээр бүс нутгийн хөгжлийн шинэ байдлыг түргэн бүрдүүлэхийн тулд саяхан Хэбэй мужийн намын хороо, Засгийн газраас "Бүсийн уялдаатай хөгжлийн шинэ механизмыг байгуулах нэн үр ашигтай хэрэгжилтийг туушлуулах тухай төсөл" боловсруулж, Бээжин, Тяньжинь, Хэбэйг уялдуулан хөгжүүлэхийг дэмжих, мужийн доторх бүсүүдийг уялдуулан хөгжүүлэхийг эрчимжүүлэх, гадаад, дотоодын бүсүүдийн хамтын ажиллагаа харилцааг эрчимжүүлэх зэрэг гурван том бүсийн уялдаатай хөгжлийн чухал талыг тодорхойлж, бодитой хэрэгжилтийн найман талын төслийг дурдсан байна.
Дээрх "Төсөл"-ийн дагуу Хэбэй 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн наадамд бэлдэхээр боломж болгож, ногоон хөгжлийг баримтлан цас мөсний сүрлэг том тоног төхөөрөмжийн үйлдвэр, их өгөгдөл, соёлын чөлөөт жуулчлал, сувилал арчилгаа зэрэг ногоон үйлдвэрлэлийг бий болгож, Хятадын орчин үеийн хөгжлийн ногоон загвар болон олон улсын цас мөсний спорт хийгээд чөлөөт жуулчлалын үзэмжит газрыг бүрдүүлэх юм байна.
Гадаад, дотоодын бүсийн хамтын ажиллагаа харилцааг эрчимжүүлэх талаар "Төсөл"-д дурдахдаа: Хэбэй хийгээд төв зүүн Европын орнуудын байнгын солилцооны үр ашигтай механизмыг эрэлхийлэн байгуулж, "Бүс ба зам" дагуух орнуудтай худалдааны харилцааг идэвхтэй өрнүүлж, олон улсын галт тэрэг болон тэнгис, төмөр замын нэгдсэн тээвэрлэлтийн бүтээн байгуулалтыг урагшлуулж, Хятадын баруун бүс болон Орос, Монголын хоорондын далайд гарцтай шинэ замыг нээх болно. Улсын дотоодын хувьд Хөх мөрний гурвалжин хойг, Хөх мөрний эдийн засгийн бүс, Гуандүн Хонконг Макаогийн далайн булангийн бүсийн байгуулалтад идэвхтэй оролцож, холбогдох муж хоттой үйлдвэрлэл, шинжлэх ухаан технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэсэн байна.
