Дэлхийн үйлдвэрлэлийн салбарт хувиралт гарч буй энэ үед Хятад улс "Үйлдвэрлэгчийн том гүрэн"-ээс "Үйлдвэрлэгчийн хүчирхэг гүрэн" болон хөгжиж, мэргэжлийн ажилтан, дээд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх шаардлага тулгамдаж байна. Гэтэл зарим залуучууд үйлдвэрийн тасагт ажилтан болох хүсэлгүй, зарим нутгийн үйлдвэрүүдэд ажилтан дутах байдал тулгарсан байна. Гэвч зарим залуу ажилтнууд өөрийн ажлын байрандаа эрэмгийлэн ажиллаж, ер бусын амьдралыг бүтээж явна.
Өнөөдрийн Хятад улс "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн төлөвлөлтийн хугацааг эхлүүлсэн юм. Түүнчлэн социализмын орчин үеийн улс орныг бүтээн байгуулах, хоёрдугаар зуун жилийн хөгжлийн зорилтыг биелүүлэх шинэ аян замаа эхлүүлсэн. Энэ нь "Бяцхан гар урчууд"-ыг бэлтгэх "Том эрин үе" хүрч ирснийг харуулж байгаа бөгөөд улам олон залуучууд ур чадвар, мэргэжлээрээ улс орны хөгжлөө дэмжиж, залуу үеийн гэрэл гялбаагаа бадруулж явна.

Мүгдэн хотын зоос хийх компанийн хавчаарын ахлах техникч Жан Вэньлян тоног төхөөрөмжөө шалгана Зургийг: Мүгдэн хотын зоос хийх компани
Аж үйлдвэрийн хүчирхэг орон бол ур чадвартны том орон
Аж үйлдвэрийн ажилтан нь ажилчин ангийн түшиг тулгуур болж буй гол цогц бөгөөд нийгмийн баялгийг бүтээн байгуулах чухал хүч, инновацийн хөгжлийн гол хүч, аж үйлдвэрлэлийн хүчирхэг орныг бүтээн байгуулах стратегийн гол хүч болно. Улам олон залуучуудыг аж үйлдвэрийн ажилчдын багт урин ажиллуулах нь улс орон болон үндэстний урт хугацааны хөгжлийн үйлстэй холбогдож байдаг. Үүнд, чадварлаг ажилчин, өндөр ур чадвартай ажилчдын шаардлага хэрэгтэй болоод байна.
Хятад улс эрт үеэсээ үйлдвэрлэгч том гүрэн. Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн яамнаас нийтэлсэн статистик баримтаар 2020 онд Хятад улсын аж үйлдвэрийн нэмэгдэл өртөг 31.31 их наяд юаньд хүрч, 11 жил дараалан дэлхийн нэгдүгээр үйлдвэрлэгч орны байр сууриа баталжээ. Дэлхийн 500 гаруй төрлийн чухал аж үйлдвэрийн бүтээгдэхүүн дунд Хятад улс 220 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээрээ тэргүүлсэн. Нүд гялбам амжилтын ард олон тооны хөдөлмөр хүч байгаа бөгөөд нэн чухал нь ур чадвартай боловсон хүчин байсантай шууд холбоотой. Өнгөрсөн жилийн эцсийг хүртэл хятадын ур чадвартай ажилчдын тоо 200 саяыг давсан бөгөөд өндөр ур чадвартай ажилчдын тоо 50 саяыг давжээ.
Өнөөгийн байдлаар дотоод, гадаадын хөгжлийн төлөв байдал ажилчин ангийн ур чадварт өндөр шаардлага тавьсан байна. Дэлхийн үйлдвэрлэлийн салбарт гүн өөрчлөлт орж буй энэ цаг үед нийлүүлэлтийн сүлжээ, нэмүү өртгийн сүлжээ, аж үйлдвэрийн сүлжээг гүнзгийрүүлэн тохируулах үе шатанд орлоо. Интернет сүлжээг үйлдвэржүүлэх, аж үйлдвэрийг ухаалаг болгох хөгжил өрнөж буй. Түүнчлэн экологи, ухаалаг, дижитал, платформ, олон улсын болон олон бизнесийн интеграцчлалын чиг хандлага буй болжээ. Хятадын эдийн засаг өндөр хурдтай хөгжлөөс өндөр чанартай хөгжлийн үе шатанд орсон бөгөөд үйлдвэрлэлийн үйлс шинэчлэлт, хөгжлийн шатандаа байна.
"Аж үйлдвэрийн ажилчид үйлдвэрлэлийн салбарын тэргүүн эгнээнд гавшгайлж буй. Энэ дундаас ур чадвартай мэргэжлийн ажилчид Хятадын үйлдвэрлэгч болж, Хятад улсын бүтээн байгуулалтын чухал хүч болжээ". Бээжингийн Багшийн Их Сургуулийн Эдийн засаг, нөөцийн удирдлагын судалгааны сургуулийн дэд профессор Жөү Ешинь:
-Дэлхийн аж үйлдвэрийн хөгжлийн түүхийг судлахад аж үйлдвэрийн хүчирхэг улс бүгд ур чадвар, мэргэжлийн дээд түвшний улс орон болжээ. Хятад улсыг "Үйлдвэрлэгч том гүрэн"-ээс "Үйлдвэрлэгч хүчирхэг гүрэн" болгон хөгжүүлэхэд ур чадвартай дээд түвшний мэргэжлийн ажилтан боловсруулах хэрэгтэй. Энэ бол дутагдаж болшгүй хүчин зүйл юм гэж хэлсэн байна.

Сычуань мужийн Мэйшань хотын Тяньфү шинэ дүүргийн аж ахуйн нэгжид тусгай мэргэжлийн сургуулийн дадлагын оюутан электрон бүтээгдэхүүнийг угсарч байгаа нь Зургийг: ЖАН ЖҮНПИН
Залуучуудын аж үйлдвэрт ажилчин болох хүсэл багасжээ
Нэгэн хэсэг хугацаанд Гуандүн мужийн Жүншань хотод хувцасны үйлдвэр ажиллуулж буй Фань овогт байнга ажилтан авах зар нийтэлдэг. Тэрээр үйлдвэртээ 40 гаруй ажилтантай, дундаж нас нь 40 орчим насныхан. Шинэ ажилчин элсүүлж, хүчээ өргөтгөхийн тулд тэрээр бага бус арга ухаан сийлсэн байна. Ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлсэн ч залуучуудын "сэтгэл"-ийг гижигдэж чадсангүй.
Түүний энэхүү үлгэр түүх нь ганц хоёр хүний асуудал биш. Жүжян мөрөн, Хөхмөрний дагуух бүс нутгийн зарим үйлдвэрт түгээмэл тулгамдаж буй асуудал болжээ.
Хятадын хөдөлмөрийн жишээч, Дүнфан электроник, хүнд даацын машины ХК-ний гагнуурын ажилчин Бай Инюй 30 гаруй жил гагнуурчны ажил хийсэн. Өдгөө тус компанийн мэргэжлийн хэлтсийн сургалтын төвд ажиллаж, сургалт явуулах, ур чадвартай боловсон хүчин хүмүүжүүлэн бэлтгэх ажлыг хариуцан хийж байна. Тэрээр:
- Би сургуульд байхдаа гагнуурын мэргэжил сурсан. Төгссөнийхөө дараа мэргэжлээрээ ажиллах нь мэдээж гэж өөрийн анх ажилд орох үеийн байдлаа эргэцүүлэн ярилаа.
- Тэр үед /1990-ээд он/ үйлдвэрт ажилд ороод насаараа ажиллах бодол төрсөн. Дундаас нь ажлаас гарах бодол ч төрөөгүй байлаа гэж хэлсэн үгнийх нь цаана "Би өөрийн сонгосон ажлаа хайрлаж явдаг, үүгээрээ бахархаж явдаг" гэсэн санаа цухуйж байлаа.
Дээр үеийн хүмүүсийг бодвол өнөөдрийн залуучуудын сонголт олон. "90-ээд оны сүүлч үеэр төрсөн" залуу Ван Линь энэ жил ундаа тохируулагчийн шинэ ажлын байрандаа гарлаа. Өмнө нь үйлдвэрт ажиллаж байснаа бодвол өнөөдрийн ажилдаа илүү их дуртай гэж илэрхийлсэн байна.
- Орлого, байр суурь, зэрэг тушаал зэрэг нөлөөнөөс бусад, залуучуудын мэдээллийн ирэлт олон төрөл байлаа. Тэд эрх чөлөө болон өвөрмөц онцлогийг илүү хөөцөлдөж байдаг. Уламжлалт хэлбэрийн аж үйлдвэрийн ажлын орчин нь хаалттай, өдөр бүр нэг л ажлаа давтаж хийх нь залуучуудад уйтгартай санагддаг гэж Жөү Ешинь өөрийн ойлголтоо ярьсан юм.
Улсын статистикийн хорооноос 90 мянга гаруй үйлдвэрт судалгаа хийснээр 44 хувийн үйлдвэр нь ажилчин элсүүлэхэд бэрхшээлтэй байна гэсэн дүгнэлт гаргажээ. Залуучууд үйлдвэрчний ажлыг сонгох нь багассанаас ажилчин элсүүлэхэд хүнд асуудал тулгамдсан бөгөөд ур чадвартай мэргэжлийн ажилчин элсүүлэх нь бүр хүнд болсон байна. Хятадын мэргэжлийн ажилчны харьцал нь ажилд орсон хүмүүсийн 20 хувийг эзэлж буй. Өндөр түвшний мэргэжлийн ажилчны харьцал нь 6 хувьтай, энэ нь хөгжсөн улс орнуудын дундаж түвшнээс дор байна.

Хүннань мужийн Юнжөү хотын Ланьшань шяний тусгай мэргэжлийн сургуулийн сурагч авто машины хурд тохируулагчийг салгаж угсрах уралдаанд оролцоно Зургийг: ЯН ШЮНЧҮНЬ
Залуу ажилчдын ирээдүй саруул
Зарим залуучууд үйлдвэрчин болох дургүй ч зарим нь үйлдвэрт баяр бахдалтай ажиллаж байдаг.
- Ямарваа ажилд өөрийн гэсэн баяр бахдал, хүндрэл бэрхшээлтэй тал бий гэж CRRC группын Чичихар дахь салбар компаний ахлах технигч, 80-аад онд төрсөн Юү Течэн хэллээ. Гагнуурын ажил уйтгартай юм шиг боловч олон төрлийн галт тэрэг, олон төрлийн адил бус төмрийг гагнах ажил дундаа тэрээр тус ажлын баяр бахархлыг олж харсан байна. Ажлын явцдаа өөрийн ур чадвараа дээшлүүлж, шинэ арга хэлбэрийг эрэлхийлэн, шинэчилж ажилласан нь хамт олныхоо дунд манлайлах хэмжээнд хүргэсэн бөгөөд ажлын үр дүнг нэмэгдүүлж чаджээ.
Энэ жил 29 настай Жан Чи одоо Жянсү мужийн Салхин эрчим хүчний үйлдвэрт ажиллаж байна. Жил бүр зун болоход салхин эрчим хүчний ажлын хамгийн завгүй цаг үе болдог. Заримдаа нэг өдөр арван хэдэн цагаар ажилладаг ч түүнд уйтгар огт төрүүлдэггүй.
- Өөрийнхөө угсарсан салхин эрчим хүчний сэнс цахилгаан гаргаж, нийгэмд үр өгөөжөө түгээх үед өөрийн эрхгүй баярладаг гэж тэрээр сэтгэл бахдам ярьж байдаг.
Өөрийн хийж буй ажил болгоноо хайрлаж явбал өөрийн чинь өнгө гялбаа тэр л байдаг. Шинэ эрин үед "Бяцхан гар урчууд" олноор төрөн гарч буй бөгөөд уламжлалт үйлдвэрчний мэргэжлийг уламжлан залгамжлах, шинэ мэргэжил эзэмших, гар урлалын салбарт тулгамдсан хүнд бэрх асуудлыг шийдвэрлэх "Хошууч" болжээ.
90-ээд онд төрсөн Жан Вэньлян бол Мүгдэн хотын зоос үйлдвэрлэх компанийн хавчаарын ахлах техникч. 21 настайдаа улсын хэмжээний мэргэжлийн тэмцээнд түрүүлсэн тэрээр өөрийн гэсэн ажлын ур чадвартай болж, шинэ арга мэргэжлийг шинэчлэн бүтээсэн. Ажилд орсон найман жилийн туршид өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн дурсгалын зоос, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн дурсгалын зоос, ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн дурсгалт зоос зэрэг олон арвин дурсгалт зоос хийх ажилд оролцож, түүний үйлдвэрлэл болон тоног төхөөрөмжид баталгаа хангасан байна.
- Би сонгосон ажилдаа хайртай. Ажлаасаа гарах, солих бодолгүй. Би улсын түвшний мэргэжилтнээс суралцаж, залуу насаа эх орондоо зориулна гэж хэлж байлаа.

Аньхуй мужийн Хэфэй хотын Хуншин замын бага сургуулийн сурагч Аньхуй тусгай мэргэжлийн дээд сургуульд дрон нисгэж сурна Зургийг: ФҮ ЖЮНЬ
Ур чадварыг хүндэтгэж, амжилтад хүргэнэ
"Шинэ эрин зууны үйлдвэрчний багийн бүтээн байгуулалт болон шинэчлэлтийн төсөл"-ийг нийтэлсний дараах олон удаагийн өөрчлөлт шинэчлэлтийн албан бичиг, бодлого зохицуулалтыг Улсын зэрэглэлээс зарлан нийтэлсэн байна. Энэ нь залуучуудад урамшуулал болсон бөгөөд залуучуудыг өндөр мэргэжилтэй чадвартан болон хүмүүжиж, ур чадвараараа эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг уриалжээ.
Жан Чи:
-Ойрын жилүүдэд бидний үйлдвэрийн цалин хөлс нэмэгдсээр байгаа нь улсын дундаж түвшнээс өндөр болжээ. Мөн төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэх, олон нийтийн соёлын үйл ажиллагаа зэрэг арга хэмжээг байнга зохион байгуулдаг.Бидний хувьд үйлдвэрт ажилд орох нь нутгийн залуучуудын бахархалтай үйл хэрэг байлаа гэж хэлж байв.
Мэргэжлийн сургалт бол аж үйлдвэрийн ажилчдын нөөц хүчнийг бэлтгэх суурин юм. Хятадын тусгай мэргэжлийн сургалтын нийгэмлэгийн орлогч дарга Чэнь Лишян:
-Өнөөгийн байдлаар олон тооны аж ахуйн нэгж болон дээд сургуулиуд хамтран сургууль буюу сургалтын төв байгуулж, үр өгөөжтэй ажиллаж байна. Басхүү зарим аж ахуйн нэгж нь үйлдвэрийн хэсэг ажлыг сургуулийн туршилтын тасагт оруулж, боловсон хүчин бэлдэхэд зориулж байна. Аж ахуйн нэгжүүд тусгай мэргэжлийн сургалтад санаачилгатай оролцож, олон салбарт хамтран ажиллаж, боловсон хүчин, нөөц хүчнийг бэлтгэх хэрэгтэй байна гэж уриалжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд хөдөлмөрийн баатар, тэргүүний ажилтны үлгэр жишээч ажил бүтээлийг илүү ихээр сурталчилж, ур чадвар, мэргэжлийг хүндэтгэн, үүгээр бахархах уур амьсгалыг буй болгох хэрэгтэй. Жөү Ешинь:
-Энгийн сургалт, мэргэжлийн боловсролыг органикаар уялдуулж, дунд, бага сургуулийн сурагчдыг тусгай мэргэжлийн дээд сургуулиудаар зочлуулан танилцуулж, хөдөлмөрийн баатрын үзэл бодол, хөдөлмөрчний үзэл бодол зэргийг суурь сургалт хүмүүжилд уялдуулах нь зүйтэй болов уу гэж санаа бодлоо илэрхийллээ.
