Хуралд цахимаар оролцох, бичиг баримтыг хамтран хянан засварлах, буцаан олголтыг онлайнаар баталгаажуулах "онлайн оффис" хөгжиж байгаа өнөө үед хүмүүс зөвхөн компьютер, гар утас л ашиглаж,ямар ч цаг, ямар ч газарт үл хамааран ажиллаж болох боломжтой болсон ажээ. Цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хугацаанд алсын зайн харилцаа холбоо, онлайн хурал нь илүү "оффисын ажилтны" ажиллах хэв маягийг өөрчилсөн билээ.
“Онлайн оффис” хүмүүст өргөнөөр ашиглагдаж байна
Өглөөний 9 цагт Бээжингийн Чаоян дүүргийн Жан Шю компьютероо асаагаад гэрээсээ ажилдаа орсон байлаа. Видео чуулганы платформд нэвтрэн орж, хэлтсийн тогтмол хуралд оролцох; Нээлттэй хуваалцсан баримт бичгүүдийг нээж, хамт ажиллагсадтайгаа хамтран төслийн тайлангуудыг хийж дуусгах; Компанийн хамтран ажиллах албаны платформд орж дараагийн улиралд хийх ажлын төлөвлөгөө батлах ажлын явцын тухай ойлгох зэргээр Жан Шю маш яруу ажиллаж байлаа.
- Ажиллах газар өөрчлөгдсөн ч ажлын хурд өөрчлөгдөөгүй. Онлайн оффисын янз бүрийн программ хангамжийг ашиглах нь маш үр дүнтэй байдаг. Энэ нь 1 цагаас илүү хугацаагаар зорчих цагийг гамнахаас гадна "Цаасгүй оффис"-ыг мөрөөдөл биш болжээ гэж Жан Шю танилцуулсан болно.
Интернэт, мэдээллийн технологийн хурдацтай хөгжил нь янз бүрийн шинэ хэлбэр, олон янзын ажиллах хэв маягийг бий болгосон. Цар тахлын үед "Онлайн оффис" хүмүүст өргөнөөр ашиглагдах болж, нэн ч Хятадын шинэ дижитал эдийн засгийн онцлох үйл явдал болсон байна. Хятадын Интернэт сүлжээний мэдээллийн төвөөс гаргасан “Хятадын интернэт хөгжүүлэлтийн 50 дахь статистик тайлан”-д дурдсанаар 2022 оны 06-р сарын байдлаар, Хятадад онлайн оффис хэрэглэгчдийн тоо 461 саяд хүрч, нийт интернэт хэрэглэгчдийн 43.8 хувийг эзэлж байна.
Зарим компаниуд мөн онлайн оффисыг ашиглан байнгын ажлын хэв маяг болгосон байдаг. Хятадын зарим нэгэн интернэтийн том компанид ажилладаг Вэй гуай өөрийн компани нь аль эрт оператораар ажиллаж бий хүмүүст "онлайн оффис" хэлбэрээр ажиллуулж байсан бөгөөд ажлын үр дүн сайжирч, ажилчдын эргэлтийг бууруулж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдлыг ихээхэн дээшлүүлсэн байжээ. Энэ оны 02-р сард уг компанийн ажилчид менежментийн бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэн долоо хоногт 1-2 өдөр "онлайн оффис" сонгох боломжтой болгосон байна.
- Онлайн оффис нь хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эргэлтийг нэмэгдүүлэх, олон янзын хэрэглээний сценари зэрэг шинж чанартай байдаг. Мөн онлайн хадгалах, онлайн тэмдэглэл, онлайн хурал, алсын зайнаас хамтран ажиллах, цахим гэрээ, цахим баримт, мобайл зөвшөөрөл зэрэг функцүүд улам бүр боловсронгуй болж байна. Цар тахлын халдвар газар авч буй үед "Онлайн оффис" нь эдийн засаг, нийгмийн хэвийн үйл ажиллагааг хангах, ажлын байрыг тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүний зэрэгцээ "Онлайн оффис" нь "цаасгүй" оффисын үйл явцыг хурдасгасан бөгөөд энэ нь нэн ч Хятадын нүүрсний ялгаварлалыг буруулах болон саармагжуулах зорилгыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно гэж Худалдааны яамны Судалгааны хүрээлэнгийн Е-худалдааны судалгааны хүрээлэнгийн судлаач Хун Юн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа хэлсэн байлаа.
Төр, бизнесийн байгууллагуудын цахим өөрчлөлтийг эрчимжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна
AR (augmented reality) ухаалаг нүдний шилийг зүүж,гар утасны программ хангамжийг нээвэл та гар утасны дижитал оффис руу нэвтэрч, чат, хурал цуглаан, баримт бичиг болон бусад олон функцтэй оффисын үйл явдлуудыг даруй “олж харах” боломжтой болж,хэрэглэгчдэд интернэтийн орчинд өөр өөр газар байсан ч ижил нэгэн чуулганы өрөөнд “уулзах” боломжтой болсон байна. Шинжлэх ухааны уран сайхны кино шиг оффисын хэлбэр нэгэнт бодит байдал болж байна. Энэ бол "DingTalk" болон Ханжөүгийн Линбань компанийн хамтран нээсэн "AR+оффис”-ны шинэ хэлбэр болох юм.
Хэрэглэгчийн талд эрэлт хэрэгцээ байгаа тулд нийлүүлэлтийн тал нь нэн хичээн ажилладаг. Сүүлийн жилүүдэд "Онлайн оффис"-ын хөгжлийн чиг хандлага, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгааг дагаж мөрдөхийн тулд интернэтийн компаниуд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлснээр "DingTalk", "Tencent Meeting" зэрэг онлайн оффисын хэд хэдэн хэрэгслийн хэрэглээний хэмжээ маш хурдацтай өсөж байна.Статистик мэдээнээс харахад 2022 оны 03-р сарын байдлаар “DingTalk” нь 21 сая гаруй байгууллагын хэрэглэгчдэд үйлчилсэн; "Tencent Meeting" нь 300 гаруй сая хэрэглэгчтэй, сар бүр 100 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болж бий билээ.
- Хятадын онлайн оффисын компаниудын хөгжлийн чухал үе болж байна. Фүданы Их Сургуулийн Менежментийн сургуулийн профессор Хуан Лихуа практик хэрэглээний өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий талаас нь авч үзвэл "Онлайн оффис" программууд нь Хятадын бизнесийг дижиталжуулах шинэ боомтын төрлийн дэд бүтэц болсон гэж үзэж байна.
Энэ оны 01 дүгээр сард БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөөний үеийн цахим эдийн засгийг хөгжүүлэх тухай төлөвлөгөө” гаргаж, хамтран ажиллах оффис зэрэг онлайн үйлчилгээний хамрах хүрээг өргөжүүлж, алсын зайн хамтран ажилладаг оффисын бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулахыг дэмжих тусгай санал гаргасан юм.
Мэргэжлийн хүмүүсийн тэмдэглэснээр дижитал Засгийн газарт туслах талаар, Huawei Cloud, Tencent Cloud зэрэг үүлэн үйлчилгээний үйлдвэрлэгчид засгийн газрын хамтын ажиллагааны оффисын платформ байгуулах ажлыг эрчимжүүлж, засгийн газрын шат дамжлага, салбар хоорондын болон бүс нутаг дамнасан ажил төрлийн хамтын ажиллагаа нь засгийн газрын олон талын хэрэгцээг хангах, ажлын үр ашиг болон хамтран ажиллах үр ашгийг дээшлүүлэхэд хүчтэй баталгаа хангаж байна. Аж ахуйн нэгжүүдийн дижитал өөрчлөлтөд туслах үүднээс хамтын оффисын платформ нь хэрэглээний хувилбаруудыг тасралтгүй баяжуулж, үйлчилгээний хамрах хүрээг өргөжүүлж, аж үйлдвэрийн гинжин хэлхээний дээд ба доод урсгалыг дижитал болгож, ухаалаг хөгжлийг хангаж байна. Олон талуудын сурталчилгааны дагуу онлайн хамтын ажиллагаа нь өнөөгийн засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дижитал өөрчлөлтөд чухал дэмжлэг болсон юм. Тодруулбал, Фүжянь муж "Фүжянь Мобайл Бичил шүүх"платформыг боловсруулж, цахим шүүхийн зуучлалын платформ, онлайн үйлчилгээний платформыг нэгтгэж, оновчтой болгож, интернэтийн шүүхийн системийг бий болгосон. Гүйжөү мужийн Гүйян хотын Хуагүөюань цагдаагийн газрын цагдаа нь Гүйжөү мужийн дотоодыг хамгаалах APP-д түшиглэн өрх амын дансыг нэг АРР-аар зохицуулж, оршин суугчдад ихээхэн дөхөм үзүүлж байна. Шааньши мужийн нүүрсний нэгэн аж ахуйн нэгж “Ухаалаг барилгын газар” аппликейшнаар онлайн оффис ажиллуулж, техникч, удирдах ажилтнууд видео хурал хийж, онлайн бизнесийн харилцаа холбоо, гар утсаараа барилгын ажлын явцыг бодит цаг хугацаанд нь харах гэх мэт үйлчилгээ хангаж байна.
Хэрэглэгчийн туршлагыг сайжруулах нь хамгийн чухал явдал
"Тencent хурлын зарим үйл ажиллагаа төлбөр авах боллоо" гэсэн мэдээ цахим ертөнцийг шуугиулсан байлаа.Үүний тухай хүмүүс “Хэрэглэгчид платформд найдаж эхэлдэг, энэ нь төлбөр авах аятайхан цаг болсон”, “Ойлголцоно, тэд бас өөрийн өртөгтэй”, “Зар сурталчилгаа байхгүйгээр төлбөр авах боломж байна уу"? Зарим хэрэглэгчид онлайн чуулганы томоохон платформууд оргил цагийн үед сүлжээний хоцрогдол буюу үйл ажиллагаа больдог гэж гомдол гаргасан байдаг.
"Онлайн оффис"-ын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа тул платформын бизнесүүд үйл ажиллагааны зардлын дарамттай тулгарч байгаа учраас мөнгө олох замыг хурдасгаж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гэсэн хэдий ч, хэрэглэгчийн төлбөр төлөх зуршил нь нэгэн үйл явц хэрэгтэй хэвээр байна. Эцсийн эцэст платформууд нь олон янзын үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчийн туршлагыг сайжруулахад илүү анхаарах ёстой. Бээжин хотын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Удирдах Хүрээлэнгийн судлаач Ван Пэн хэлэхдээ “Онлайн оффис программ хангамжийг их хэмжээгээр нэмэгдүүлэх гэвэл холбогдох иж бүрдүүлэх байгууламжид нэн өндөр шаардлага тавих болно" гэжээ.
Жишээлбэл: "Онлайн оффис" нь сүлжээний өргөн зурвас, терминал техник хангамжид өндөр шаардлага тавьдаг бөгөөд нийтийн сүлжээг шууд ашиглавал хэт олон хэрэглэгч холболт хийснээс хоцрогдол, саатал зэрэг асуудлуудыг хялбархан үүсгэх бөгөөд энэ нь ажлын үр ашгийг эрс бууруулна. Энэ нь техникийн чадавхыг сайжруулах, үйлчилгээний туршлагыг сайжруулах нь хэрэглэгчдийг татахын хамгийн чухал тал гэдгийг "Онлайн оффис"-тэй компаниудад сануулж байна.
“Онлайн оффис" нь байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын шинэ сорилтуудыг авчирдаг. Ажлын тав тух, олон янзын оффисын орчноос үүдэлтэй дансны хулгай, менежментийн хүндрэлээс үүдэлтэй ажилтад мэдээлэл задруулах зэрэг нь нийтлэг эрсдэлийн нөхцөл байдал болсон. Өмнө нь интернэт компанийн онлайн оффисын тавцанд вирус халдсан хэрэг нь хүмүүсийн анхаарлыг татсан байна. Нэгэн компанийн бизнесийн гүйцэтгэх захирлын хуваалцсан файлууд халдвар авсан бөгөөд тус хэлтсийн 200 гаруй ажилтны компьютер халдвар авсан ажээ.
-"Онлайн оффисын салбарт хэрэглэгчийн мэдээллийн хамгаалалт, ухаалаг арилжаа зэрэг олон сорилт тулгардаг. Уг салбарын хурдацтай хөгжлийн чиг хандлагатай байгаа нөхцөлд холбогдох албадлууд хөгжлийн төлөвлөлт, менежментийг бэхжүүлэн, холбогдох аж ахуйн нэгж байгууллагууд "Онлайн оффис"-ын менежментийн стандартыг боловсруулах ёстой. Мөх хэрэглэгчид эрх ашгаа хамгаалах талаарх мэдлэгээ дээшлүүлж, сүлжээний аюулгүй байдлын хамгаалалтаа сайн хийх ёстой гэж Хун Юүн ярьжээ.
