Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 11-р сарын 24-ний өдөр:
- Миний айлчлалын хугацаанд Хятад, Японы харилцаа болон хамтдаа анхаарч буй олон улсын бүс нутгийн асуудлаар Японы Гадаад хэргийн сайд Тошимицу Мотегитэй үнэнчээр гүнзгий харилцаж, таван талт чухал нийтлэг ойлголт болон зургаан төрлийн бодитой үр дүнд хүрсэн юм гэж хэллээ. Орон нутгийн цагаар энэ сарын 24-нд Ван И Токиод Тошимицу Мотегитэй хамтдаа сэтгүүлчидтэй уулзах үеэр ийнхүү хэлсэн байна.

Ван И:
- Шинэ коронавирусын уушгины халдвар дэлхий нийтэд тарсаар байна. Хүн төрөлхтний нийгэм зовлон жаргалаа хамтатгаж, олон орны ашиг сонирхлын аюулгүй байдал харилцан холбогдож, эв нэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн өрсөлдөөн сорилтыг хамтдаа даван туулах шаардлагатай болсон байна. Бүс нутаг болон дэлхийн чухал орнууд төдийгүй, стратегийн харилцан ашигтай хамтын ажиллагааны түншийн хувьд Хятад, Япон хоёр орон үүрэг хариуцлагатай юм. Иймэрхүү том нөхцөл байдалд миний бие Японд айлчилсан. Басхүү халдвар гарснаас хойш хоёр орны Гадаад харилцааны сайд анх удаа нүүр тулан уулзаж байгаа юм. Миний бие болон Тошимицу Мотеги сайд Хятад, Японы харилцаа, хамтдаа анхаарч буй олон улс хийгээд бүс нутгийн асуудлаар үнэнчээр гүнзгий харилцаж, таван талт чухал нийтлэг ойлголт болон зургаан төрлийн бодитой үр дүнд хүрсэн байна гэж илэрхийллээ.
