solongonews
БНХАУ-ын Үндэсний соёлын өвийн газрын дэд дарга Ху Бин Монгол Улсын Элчин сайд Т.Бадралтай уулзлаа
2021-02-18 21:12
БНХАУ-ын Үндэсний соёлын өвийн газрын дэд дарга Ху Бин Монгол Улсын Элчин сайд Т.Бадралтай уулзлаа

     БНХАУ-ын Үндэсний соёлын өвийн газрын дэд дарга Ху Бин  2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд Т.Бадралтай уулзаж, хоёр орны соёлын өвийн салбарын хамтын ажиллагаа, соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах, археологийн хамтарсан судалгаа хийх, музейн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Элчин сайд Т.Бадрал Монгол Улсад “Чингис хаан” хаадын музей байгуулагдаж буй ажлын талаар танилцуулж, музейн сан хөмрөгийг бүрдүүлэх ажлын хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцлаа. Дэд дарга Ху Бин музейн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлж, энэ оны 05 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй Азийн соёл иргэншлийн яриа хэлэлцээр чуулга уулзалтын талаар танилцуулж, арга хэмжээнд Монголын талаас оролцохыг урив.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл