“Хоёр чуулган” нээгдсэнээс хойш хуралд оролцох Төрийн Зөвлөлийн олон яам хорооны сайдууд бүгд нэгэн 200 метр орчмын улаан хивсэн дээгүүр алхан хурлын танхимд орж, мөн уг зам дээр нь бэлтгэсэн микрофон бүхий индэрт түр зогсож хэвлэл мэдээллийнхэнд ханддаг байна. Үүнийг нь сэтгүүлчид “Сайдын индэр” хэмээн нэрийдсэн билээ.

“Сайдын индэр” бий болохоос өмнө харин ийм байгаагүй. Сэтгүүлчид сайдын явдаг тусгай хэсэгт боломж хайж, “хаших”, “урих” гээд бүхий л арга бүгдийг гарган, заримдаа хүн явах замгүй болдог байв. “Хоёр чуулган”-ы зохион байгуулах комиссоос энэ байдалд чиглүүлэн, мөн сэтгүүлчдэд сайдтай харилцах илүү сайн боломж олгохын тулд энэ онд “сайдын индэр”-ийг зохиожээ. Индэртэй, микрофонтой, тусгай зохион байгуулалттай болсноос бүх зүйл эмх цэгцтэй болжээ.

Ингэхэд “Сайдын индэр” яагаад хүмүүст ингэтлээ таалагдаж байгаа юм бол? Дөрвөн зүйлээс шалтгаалжээ.
Нэг. Иргэдэд таатай. “Хоёр чуулган”-ы үеэр Төрийн Зөвлөлийн олон яам хорооны сайдуудын ганц хоёрхон үг боловч маш их мэдээллийг агуулж, иргэдийн анхаарал дахь асуудлууд хамгийн дээд эрх мэдэлтэй хариуг олдог.
Хоёр. Сайдуудад таатай. Сайд нар сэтгүүлчид болон иргэдтэй харилцах илүү олон боломжийг олдог. Мөн энэхүү эмх цэгцтэй зохион байгуулалт нь тэднийг сурвалжилга өгөхөд илүү тухтай таатай орчинг хангаж, олон асуултад бүх талаар хангалттай хариулт өгөхөд тусалдаг.
Гурав. Сэтгүүлчдэд таатай. Сурвалжилга авах нь “хашиж хөөх” ажиллагаа биш болж, нэг сайдыг сурвалжлахын тулд бусад сайдыг “алдаж гаргах”-аас санаа зовох шаардлагагүй болов.
Дөрөв. Ажилтнуудад таатай. Эмх цэгцтэй сурвалжилга нь олон талын харилцаанд ашигтай бөгөөд хурлын талбайн зохион байгуулалтыг зохицуулахад ашигтай учраас “Сайдын индэр” нь хурлын зөвлөлийн ажилтнуудад таалагдаж байгаа аж.
Өөрөөр хэлбэл: Эерэг харилцаа. Хүндэтгэл болон өөртөө итгэх итгэл нь “Сайдын индэр”-т шинэ өөрчлөлтийг авчирч, олон хүмүүст таатай байдлыг бий болгон өгчээ.
