solongonews
Хятадын гадаад хөрөнгө оруулалтын орчин улам сайжирч байна
2021-12-30 21:01
Хятадын гадаад хөрөнгө оруулалтын орчин улам сайжирч байна

   Хятадын худалдааны яам 12-р сарын 30 буюу өнөөдөр хэвлэлийн бага хурал хуралдуулсан байна. Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн:

- Энэ оны 1-11-р сард үндэсний хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай 43370 аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 29.3 хувиар нэмэгдсэн гэж мэдэгдлээ. 

   Бүс нутгийн хувиас үзэхэд Японы, БНСУ, АНУ, Европын хөрөнгө оруулалттай шинээр нэмэгдсэн аж ахуйн нэгжийн өсөлт тусбүр 32.1, 31.6, 30.2 хувь болон 28.9 хувь байжээ. Салбарын хувьд шинээр байгуулагдсан үйлдвэрлэлийн, үйлчилгээний гадаад хөрөнгө оруулалттай аж ажуйн нэгжийн өсөлт тус бүр 24.1, 30.1 хувь бол шинээр байгуулагдсан дэвшилтэт технологийн аж үйлдвэрлэлийн гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн өсөлт 25.4 хувьд хүрснээр шинээр байгуулагдсан гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ерөнхий тооны 28 хувийг эзэлсэн байна.  

Гао Фэн:

- Он гарснаас хойш Хятадын гадаад хөрөнгө оруулалтын орчин улам сайжирч байна. Нээлттэй байдлын түвшин, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд үйлчлэх түвшин бүр сайжирч байна гэж илэрхийллээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ...
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл