
Ү Юньбө бол ӨМӨЗО-ы Тунляо хотын Зарууд хошууны Баянтал сумын Зүүн салааны багийн дарга юм. Түүнийг Бээжин хотод ирэхээс өмнө нутгийнх нь хүмүүс дарга Ши Жиньпинтэй уулзаж, бидний өмнөөс мэндчилгээ дэвшүүлж, уриарай гэсэн байна.
Гуравдугаар сарын 05-ны өдрийн үдээс хойш Ардын Их Хурлын Танхимд Ү Юньбө Ши Жиньпин даргын эсрэг талд сууж байв.
Тэрээр: - Манай малчид таныг их хүндэлж, танд маш их талархдаг юм. Тосгоны хүмүүс таныг манай тосгонд хүрэлцэн ирэхийг чин сэтгэлээсээ хүсэж, таныг урьсан гэжээ.
Ши Жиньпин дарга: - Баг тосгон уруу яаж явах вэ? хэмээн инээмсэглэн асуулаа.
- Онгоц, галт тэрэг, автомашин бүгд хүрнэ.
- Надад замаа зааж өгөөч гэж Ши Жиньпин дарга хэлэхэд
- Бээжингээс Хорчин-Тунляо хоорондын онгоцоор яваад, нисэх онгоцны буудалд хүрэхэд бид тосож болно.
Үнэндээ Ши Жиньпин дарга тал нутгийн эртнээс одоод хүртэлх явж суухад амаргүй байдалд санаа зовж байгаа нь энэ юм.
- Тунляо хот танай тосгоноос хэр хол вэ? Зам тээврийн нөхцөл боломж сайн уу? гэж Ши Жиньпин дарга асуулаа.
- Зам сайн, машинаар зөвхөн нэг цаг хагас давхиад л хүрчихдэг.
Хэрэв Ши Жиньпин дарга танай тосгонд очвол та юу үзүүлж харуулах вэ? Ү Юньбө маш олон зүйлийг тооцоолж танилцуулсан юм. Ярилцлагын үеэр тэрээр багийнхаа ядуурлыг бууруулах цогц бодлогыг танилцуулж, хөдөө орон нутгийн сэргээн босголтын дараагийн ажлын талаар ярихдаа илүү их хөгжилд хүрэхээр хичээнэ гэсэн байна.
Ши Жиньпин дарга түүний ярьсан хөгжлийн төслийг сонирхон "Та ямар хэлбэрийн аялал жуулчлалын салбарыг байгуулах вэ?" гэж асуулаа.
- Үндэстний өвөрмөц соёл. Бид орчин үеийн мал аж ахуйг хөгжүүлэхээр шаргуу хөдөлмөрлөж байна. Та очиж харж болно гэлээ.
Ши Жиньпин дарга түүнийг брэнд бүтээгдэхүүн гаргахыг дэмжин урамшууллаа.
Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ: - Экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжилд суурилсан өндөр чанартай хөгжлийн шинэ замыг судлах хэрэгтэй гэж онцлон тэмдэглэлээ.
Хоёр цагийн хурал нүд ирмэхийн зуурт өнгөрсөн байв. Завсарлагааны дараа дарга Ши Жиньпин төлөөлөгчидтэй нэгд нэггүй гар барьж, Ү Юньбөг харан инээмсэглэж: - Би чиний ярьж байсан үхрийн маханд сэтгэл өндөр байна гэжээ.
Ү Юньбө: - Та бидэнд сурталчилгаа хийж өгөөч гэж хэлэхийн зэрэгцээ энгэртээ зүүж буй “Малчин айл үхрийн хоршоо" гэсэн үгтэй энгэрийн тэмдгээ авч өгсөн байна.
“Малчин айл үхрийн хоршоо" нь байгуулагдаад тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Одоог хүртэл 77 өрхийг ядуурлаас ангижруулж, бүхэл бүтэн тосгон ногоон хөгжлийн замыг эхлүүлсэн.
Дарга Ши Жиньпин энгэрийн тэмдгийг авч нарийвчлан хараад: - Танай хоршоо улам өргөжин тэлж, зөв замаар явахыг хүсэж байна гэжээ.
