solongonews
Соёл аялал жуулчлалын тоглолт боллоо
2018-08-20 20:54
Соёл аялал жуулчлалын тоглолт боллоо

Гурван улсын авьяаслаг багачуудын ‘‘Би бүгдийг чадна’’уралдаан боллоо

Тав дахь удаагийн Өвөр Монгол-Эрээн хотын ‘‘Цайны зам’’ олон улсын соёл аялал жуулчлалын цуврал үйл ажиллагааны нэгэн агуулга болох 2018 оны Хятад,Монгол, Орос гурван улсын авьяаслаг багачуудын ‘‘Би бүгдийг чадна’’ уралдаан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө.

Хятад, Монгол, Орос гурван улсын авьяаслаг багачуудын ‘‘Би бүгдийг чадна’’ уралдааныг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын соёл урлагийн газар, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Боловсролын газар, Эрээн хотын Соёл спорт, сонин мэдээ,хэвлэл, радио телевизийн товчооноос зохион байгуулж байгаа юм байна.

Энэхүү үйл ажиллагаанд Өвөр Монголын Алшаа, Хөлөнбуйр, Шилийнгол, Улаанхад, Бугат, Хянган зэрэг аймаг хотоос 80 гаруй бяцхан авьяастан, Монгол Улсболон Оросын бяцхан авьяастнуудгээд нийт 200 гаруй бяцхан авьяастан Бүүвэй дугуйлангийн хамтлаг, Бүүвэй дугуйлангийн гоцлол, Өөлэй дугуйлангийн хамтлаг, Өөлэй дугуйлангийн гоцлол тэмцээнд оролцож,43 үзүүлбэр эцсийн шатанд шигшигдэн үлдсэн байна.

Уралдааны дүнд Бүүвэй дугуйлангийн гоцлолд Шилийнгол аймгийн Өлзийхуар,Бүүвэй дугуйлангийн хамтлагт Монгол Улсын ‘‘Эгшигт аялгуу’’ хамтлаг тус тустэргүүн байранд орсон бол Өөлэй дугуйлангийн гоцлолд Бугат хотын Ялна, Өөлэй дугуйлангийн хамтлагт Монгол Улсын Хүүхдийн ордны ‘‘Хөх Монгол’’ хамтлаг тус тус тэргүүн байранд оржээ.

Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус уралдаан нь Хятад, Монгол, Орос гурванулсын хүүхэд багачуудад харилцан авьяас чадвараа харуулах тавцан болсны зэрэгцээ бүс нутгийн газар орны түүх соёлтой танилцаж, газар орны брэндийг бүтээн, ‘‘Цайны зам’’ соёл урлагийн цуврал үйл ажиллагааг баяжуулж, Хятад улсын ‘‘Нэг бүс нэг зам’’ дагуух газар орны соёлын солилцоог ахиулж байгаа юм.

Тус уралдааныг 2019 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад зохион байгуулахаар төлөвлөж байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mp.weixin.qq.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл