solongonews
Аз жаргалтай хан хүү
2016-04-22 12:06
Орос ардын үлгэр

Эрт урьдын цагаас л хотын төв гудамжинд алтан хувцас, болор нүдтэй анар чулуун сэлэмний толгойтой үзэсгэлэнт хан хүүгийн хөшөө хамгийн өндөр гантиг чулуун индэр дээр байдаг байжээ. Хүмүүс түүнийг жаргалтай хан хүү хэмээн дууддаг байв.

Намар болж сэрүү орон нүүдлийн шувуу буцаж байлаа. Нэг өдөр халуун нутаг руугаа буцаж явсан нэгэн хараацай түр амс хийхээр хөшөөн дээр суужээ. Гэтэл хараацай дээрээс борооны дусал мэт хан хүүгийн нулимс бөмбөрөв.

Хөшөө минь чи юунд уйлав? гэж асуухад хөшөө: - Би өндөр дээрээс хотын захын байшингийн дээвэр дор бяцхан хүү өвчтэй хэвтэж байхыг харж байна. Түүний ээж нь хоол эм авах мөнгөгүй юм, би тэдэнд тусалмаар байна.

Чи миний сэлэмний анар чулуун бариулыг тэдэнд аваачаад өгөөч гэж гэнэ. Сэрүү ортол цаг байна гэж бодоод хараацай хүүд зөвшөөрөн анар чулуун бариулыг нь хөөрхий хүүгийн ээжид аваачиж өгөв. Хөл нь газар хүрэхгүй баярласан ээж нь хүүдээ эм авчран өгөхөд олон сар шаналсан хүүгийн царайд баяр баясгалан тодорчээ.

Хараацай хан хүүтэй салах ёс гүйцэтгэхээр буцан ирэхэд хөшөө: - Хонгор хараацай минь тэр холын цонхны цаана ядуу яруу найрагч гар нь дааран сууж байна.

Чи миний нэг болор нүдийг түүнд аваачиж өгөөч гэж гэнэ. Хараацай хэлсэн ёсоор нь биелүүлэхэд баярласан найрагч болор нүдээр нь түлээ аван дулаацаж хоол авч идээд гайхалтай сайхан найраг бичжээ.

Хүйтэн салхи сийгэж цас бороо орсон сэрүүн цаг иржээ. Хөөрхий хараацай халуун орон руугаа буцах хэрэгтэй байсан ч хан хүүгийн хөшөө: - Тэр доор гудамжинд хөөрхий охин ноорхой хувцастай дааран сууж байна.

Чи түүнд миний үлдсэн ганц болор нүдийг аваачиж өгөөч гэхэд хараацай чи хоёр нүдгүй болоод юу ч харахгүй болох нь гэхэд хан хүү тоосонгүй, ингээд хараацай нүдийг нь аван охинд өгөхөд охин дулаан хувцас аван аз жаргалтай гэртээ харив.

Энэ тухай ярьж өгөхөөр хараацай хан хүү дээр очиход тэрээр бас л: - Тэр доогуур гудамжинд орон гэргүй ядуус хөлдөж үхэх гэж байна. Хайрт хараацай минь чи миний алтан хувцасыг тэдэнд тараагаад өгөөч гэж гэнэ.

Хараацай халуун оронд очихоос нэгэнт хоцорсон болохоор хан хүүгийн сүүлчийн хүсэлтийг биелүүлжээ. Алтан хувцас нь бүх ядууст хүрэлцэж тэд бүгд орон гэртэй болжээ. Зөвхөн хөөрхий хан хүү, хараацай хоёр л энэ мөчид ямар ч дуугүй цасанд дарагджээ.

Маргааш өдөр нь цасанд дарагдсан хөшөөний гар дээр хөөрхий хараацай хөлдөж үхсэн байсныг хэн ч анзаарсангүй. Гоё сайхан хөшөөнөөс үлдсэн хар төмөрт хөлдүү мөс харшин дуугарах нь хан хүүгийн чулуун зүрх цохилох мэт дуугарах ажээ... амьд зүрх хөлдөж, чулуун зүрх амилдагийн үлгэр энэ юмсанжээ.  

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл