
Энэ сарын 15-нд Бээжингийн Үндэстний киноны X үзэсгэлэн буюу Хятадын үндэстний киноны 70 жилийн хөгжлийн үзэсгэлэн Бээжин хотод нээгдэж, Хятадын 17 муж, хот, өөртөө засах орны 18 үндэстний 46 киног үзүүлж байна. Энэхүү арга хэмжээ 04-р сарын 20-ы өдрийг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, ядуурлыг бууруулсан, хөдөө нутгийн хөгжил, хувьсгалын уламжлалыг сурталчилсан, үндэстнүүдийн эв санааны нэгдлийг харуулсан кинонууд үзүүлж байгаа юм байна. Жишээлбэл: Гуаншигийн Жуан үндэстний амьдралыг харуулсан "Гурван сарын гурван боллоо" зэрэг хөдөөгийн хүмүүсийн ядуурлыг бууруулж, тэднийг аз жаргалтай болгож буй тухай кино, Төвдүүд улаан армид харамгүй сэтгэлээр тусалж байсан, улаан армийн дайчдын хэлбэрэлтгүй итгэл зүтгэлийг харуулсан "Улаан барилдлага" зэрэг киног үзүүлж байна.
