Нэг. 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн бэлтгэл ажил бүх талаар эхлэв.
2022 оны Бээжингийн өвлийн олимп болон өвлийн улирлын пара олимпийн наадмын сүлдийн дизайн цуглуулах ажил энэ оны 11 дүгээр сарын эцэст дуусаж, шалгаруулах шатандаа оржээ.
Хоёр. Хятадын Хөл бөмбөгийн шинэчлэл эхлэв.
Хөл бөмбөгийн спортыг удирдах төвийг энэ оны 2 дугаар сард хүчингүй болгож, Хятадын Хөл бөмбөгийн холбоо нь Үндэсний спортын ерөнхий товчооноос тусдаа гарав. 4 дүгээр сард “Хятадын Хөл бөмбөгийн дунд урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө /2016-2050он/”-г нийтэлж, 5 дугаар сард “Хятадын хөл бөмбөгийн талбайн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөгөө /2016-2020он/”-г нийтлэв.

Гурав. Ваньда групп Олон улсын Хөл бөмбөгийн холбооны дээд зэрэглэлийн ивээн тэтгэгч болов
Олон улсын Хөл бөмбөгийн холбоо энэ оны 3 дугаар сарын 18-ны өдөр нийтэлснээр Хятадын Ваньда групп нь Олон улсын Хөл бөмбөгийн холбооны албан ёсны түнш болсон бөгөөд 2016-2030 онуудад Олон улсын Хөл бөмбөгийн холбооны хамгийн дээд зэрэглэлийн ивээн тэтгэгчийн эрхийг эдлэх болно.

Дөрөв. Сичюань баг нь CBA-гийн тав дахь эзэн болов.
Хятадын эрэгтэй сагсан бөмбөгийн мэргэжлийн тэмцээний /CBA/ энэ оны 3 дугаар сарын 20-ны өдөр болсон шигшээ тэмцээнд Сичюань мужийн шигшээ баг нь 94:91 хувиар Ляонин багийг ялж, CBA-гийн тав дахь эзэн баг болов.
Тав. Яо Мин НБА-ийн алдрын танхимд оров.
НБА-ийн Houston Rockets багийн гишүүн асан Хятадын тамирчин Яо Мин энэ оны 4 дүгээр сарын 4-ний өдөр НБА-ийн алдрын танхимд сонгогдон оржээ.

Зургаа. Бээжингийн допингийн хяналтын газрын эрхийг сэргээв.
Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/ энэ оны 4 дүгээр сард холбогдох стандартыг хангаагүй гэх нэрээр Бээжингийн допингийн хяналтын газрын эрхийг хассан бол 8 дугаар сарын 15-ны өдөр дахин хянан шалгаж эрхийг нь сэргээсэн байна.
Долоо. Хятадын тамирчид хоёр Олимпийн наадмаас ганзага дүүрэн буцжээ.
Хятадын спортын төлөөлөгчдийн баг Рио олимпийн наадмаас 26 алт, 18 мөнгө, 26 хүрэл медаль авсан бол Пара олимпийн наадмаас 107 алт, 81 мөнгө, 51 хүрэл медаль хүртсэн бөгөөд 51 төрлийн дэлхийн рекордыг эвдсэн байна.

Найм. Эрүүл Хятадын бүтээн байгуулалт эхэллээ.
ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлөөс “Эрүүл Хятад 2030” төлөвлөгөөний хөтөлбөрийг хэвлэн тархааж, иргэдийн эрүүл мэндийн түвшинг үргэлжлүүлэн дээшлүүлэхийг чухалчилсан бол Төрийн зөвлөлийн албан танхимаас энэ оны 6 дугаар сард “Иргэдийн бие чийрэгжүүлэх төлөвлөгөө /2016-2020 он/”-г хэвлэн тарааж, спортын шинэчлэл хөгжлийг санаачилсан байна.
Ес. Хүн төрөлхтний тэнгисийн аяллын рекордыг шинэчлэгч Гүө Чюань сураггүй болов.
Хүн төрөлхтний тэнгисийн аяллын олон төрлийн рекордыг шинэчлэгч Хятадын мэргэжлийн далайчин Гүө Чюань энэ оны 10 дугаар сарын 19-ний өдөр АНУ-ын Сан-Франциско хотоос хөдөлж, Номхон далайг гатлан Шанхайг чиглэсэн бол 10 дугаар сарын 25-ны өдөр Хавайн ойролцоо сураггүй болоод одоог болтол олдоогүй байна.

Арав. CBA компани байгуулагдав.
Хятадын Сагсны холбоо /Бээжин/ спортын ХК энэ оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Бээжинд байгуулагдав.

