solongonews
Хятадын ядуурлаас ангижруулах ажлыг өндрөөр үнэлжээ
2020-10-08 20:26
Ядуурлыг арилгах нь бүх орны иргэдийн дэлхийн эдийн засгийн хөгжлийн үр шимийг хамтдаа хуваалцах зайлшгүй шаардлага бөгөөд эдийн засгийн даяаршлыг илүү нээлттэй, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа ашиг хожих чиглэлд хүргэх чухал арга зам юм.

    Дэлхийн ядуурлаас ангижруулах ажлын талаар Хятад улс тэргүүнд явсаар ирсэн юм. Улам олон хүнийг ядуурлаас гаргахын зэрэгцээ Хятад улс ядуурлыг буруулах олон улсын хамтын ажлыг идэвхтэй өрнүүлж, олон улсын нийгэмлэгтэй хамт НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрт тусгагдсан ядуурлыг бууруулах зорилтыг биелүүлэхийн тулд хичээн ажиллаж байна. Хятад улсын энэ талын хичээл зүтгэл олон улс орнуудын хүмүүсийн өндөр үнэлгээ хүртсэн байна.

Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан хөгжиж буй гишүүн орнуудад хүнсний болон хөдөө аж ахуйн хөгжлийн зээл олгодог НҮБ-ын тогтолцооны санхүүгийн байгууллага юм.

Тус байгууллагын БНХАУ-д суугаа төлөөлөгч Маттео:

- Хятадын ядуурлыг бууруулах үзэл баримтлал, арга хэмжээ нь бусад хөгжиж буй орнуудад лавлалт болно.

- Хятадын хэрэгжүүлж буй арга хэмжээ бол судалгааны аргаар ядуурлыг бууруулах зорилтыг тодорхойлж, тэдний ядуурлын шалтгааныг задлан шинжилж, дараа нь эдгээр мэдээлэлд үндэслэн зорилтот арга хэмжээг боловсруулж, ядуурлыг бууруулахад нь тусалж байгаа юм. Миний бодлоор энэ үзэл баримтлалыг бусад орнуудад хэрэгжүүлж болно. Мэдээж, тэр цэгээр нь хуулбарлана гэсэн үг биш, тухайн газрын бодит байдалд тулгуурлан ашиглах болно. "Нэг аян" ТББ-ын Африкийн холбоо, Зүүн Африкийн бүсийн тэргүүн Дорин Нининахазви олон жилийн турш ядуурлыг бууруулах ажилтай тулж ажиллаж байгаа. Тэрээр Хятадын ядуурлыг бууруулах тал дээр хийсэн ажил Африкийн орнуудад лавлагаа болно гэж хэлсэн байна.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл