
Тухайлбал, өнгөрөгч зургаадугаар сарын эхэнд Үндэсний эрчим хүчний сүлжээний Юй Шү дэх цахилгаан хангах компани эрчим хүчний сүлжээ байгуулах ажлыг нутагтаа эхлүүлжээ. Хөхнуур мужийн Юй Шү Төвд үндэстний өөртөө засах жөүгийн Жидө шяний Жажибол суурин нь далайн түвшнээс 4400 метрийн өндөрлөгт оршдог. Цахилгаан сүлжээнийхэн гурван мөрний эхийн байгаль экологийг хамгаалахын тулд барилгын материалыг мориор тээвэрлэж байна.
Машин, тоног төхөөрөмжийг барилгын талбайд хүргэх боломжгүй тул цахилгааны шон, цамхгийн суурийг хүний хүчээр ухна. 4.3 метр гүн дөрвөн суурийг арваад хүн 1-2 хоногт ухдаг. Бороотой өдөр агаарын хэм 0 болж буурахад өвлийн хувцас өмссөн хэдий ч хүйтнээс хамгаалж чаддаггүй.
Бүтээн байгуулагчид хатуу ширүүн орчин нөхцөлийг үл хайхран дунджаар 4000 метрийн өндөрт шаргуу ажиллаж, эрчим хүчний сүлжээг тал нутгийн гүн рүү чиглүүлж байна.






