Хүний хүчний нөөц ба нийгмийн баталгааны яамнаас мэдээлэхдээ, 2020 онд Хятад улсын 32 мянган их дээд сургууль төгсөх оюутныг үндсэн шатанд очуулж соёл боловсролыг дэмжих, тариалан, эрүүл мэндийг дэмжих ба ядуурлыг бууруулах зэрэг “гурвыг дамжиж нэгийг тэтгэх” ажилд оролцуулахаар болсон байна. Оролцох хүний тоо нь өнгөрсөн оноос 5000 нэмэгдэв.
Хүний хүчний нөөц ба нийгмийн баталгааны яам, эдийн засгийн яам сүүлийн өдрүүдэд мэдэгдсэнээр, энэ онд төвийн эдийн засгаас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, “гурвыг дамжиж нэгийг тэтгэх” төлөвлөгөө нь гол гол газар орныг дэмжихийг дурдсан байна.
Үүнд: “Гурван орон гурван жүү” зэрэг онцгой ядуу газар оронд тусгай элсүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж, ядуурлаас ангижраагүй 52 шяний элсэлтийг төвийн эдийн засгийн хүрээнд оруулж, Хүбэй зэрэг халдварын байдалд хүндэрсэн муж орны элсүүлэх тоог нэмэгдүүлэн, ядуурлыг бууруулах болон эрүүл мэндийг дэмжих үйлчилгээний ажлын байрыг өргөжүүлж, ядуу буурай гэр бүлийн их дээд сургуулийн төгсөх ангийн оюутныг эхний ээлжид элсүүлнэ.
