Хятадын төмөр замын ерөнхий компани саяхан Бээжин-Мүгдэн чиглэлийн хурдны төмөр замын Ляонин мужийн хэсэгт оюунлаг гол технологийн ерөнхий туршилтыг эхлүүлж, оюунлаг хурдны төмөр замын бүтээн байгуулалтад түлхэц өгч байна. Туршилт 09-р сарын сүүлээр өндөрлөнө. Энэ нь мөн Бээжин-Жанчхүү, Бээжин-Шюн-Ань чиглэлийн хот хоорондын оюунлаг төмөр замын бүтээн байгуулалтад технологийн туслалцаа хангах болно.

Энэ удаагийн туршилтад оюунлаг зүтгүүрийн цахилгааны хангамжийн систем, цагт 350 км хурдлах галт тэрэгний цуваа зэрэг 27 төрлийг хамруулж, оюунлаг галт тэрэгний цуваа, зүтгүүрийн систем, командлалын систем, холбооны систем, аюулгүйн баталгааны систем зэрэгт нэгдсэн туршилт хийж байна.
