solongonews
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 19 дэх яармаг нээлтээ хийв
2022-12-24 16:05
Хятадын олон улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 19 дэх яармаг нээлтээ хийлээ.

   Хятадын олон улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 19-р яармаг 12-р сарын 22-нд Чэндү хотод нээгдэж, 17 мянган оролцогч 80 мянга гаруй төрлийн үзмэр авчирч, улс орны өнцөг булан бүрээс 20 мянга гаруй мэргэжлийн худалдан авагч оролцов.

 Энэ жилийн Хөдөө аж ахуйн үзэсгэлэн 4 хоног үргэлжлэх бөгөөд бараг 150 мянган ам метр талбай бүхий томоохон аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгийн талбай, үр тариа, тос, усны бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг мэргэжлийн 12 үзэсгэлэнгийн талбайтай. Үзэсгэлэнгийн үеэр хөдөө тосгоны сэргээн босголтоор дэмжигдсэн гол мужуудад үйлдвэрлэл, маркетингийн тусгай уулзалт, Хятадын Зүүн хойд орны шар буурцгийн үйлдвэрлэл, зах зээлд нийлүүлэх уулзалт зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл