Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятад улсад айлчилж буй Францын ерөнхий сайд Едоуард Филипптэй 25-ны өдөр Бээжин хотноо уулзсан бөгөөд хоёр талын эрчим хүч, шинжлэх ухаан технологи, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл, эрүүл мэнд зэргийн салбарын хамтын ажиллагааны арваад баримт бичигт гарын үсэг зурах ёслолд хамт оролцжээ.

Ли Кэчян: Хятад улс Францтай итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, улам бат бөх, амьжиргааны хүчин бүхий Хятад Францын иж бүрэн стратегийн түншийн харилцааг хамтаар байгуулахад бэлэн байна. Хятад улс хоёр орны хэл соёл, боловсрол, залуус, музей зэрэг салбарын хамтын ажиллагааг чангатгаж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бат бөх иргэний суурийг тавьж өгөхөд бэлэн байна гэжээ.

Едоуард Филипп: Франц Хятад улстай улс төрийн итгэлцлээ цаашид нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.
Едоуард Филипптэй хамт сэтгүүлчидтэй уулзах үед Ли Кэчян: Улс орнуудтай хамтран зүтгэж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хандлагыг хамгаалахад Хятад улс бэлэн байна гэжээ.
