solongonews
Хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчийн асуултад-2020.12.23
2020-12-24 08:52
Хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчийн асуултад-2020.12.23

12-р сарын 23-нд болсон Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь цаг үеийн халуун цэгийн асуудлаар гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

Хятад-Лаосын хурдны авто замын эхний шатны ажил дуусаж ашиглалтад оров

Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 23-нд хэлэхдээ, Хятад, Лаосын хамтран хөрөнгө оруулж бүтээн байгуулж байгаа Хятад-Лаосын хурдны авто замын эхний шатны төсөл буюу Вьентьян-Вангвиенг хоорондын хэсгийн ажлыг төлөвлөсөн хугацаанаас 13 сарын өмнө дуусгаж ашиглалтад оруулснаар Хятад улсын дэмжлэгээр Лаос хурдны авто замгүй байсан түүхийг эцэслүүлсэнд маш баяртай байна гэжээ.

Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Хятад-Лаосын хурдны авто замын нийт шугамын урт нь ойролцоогоор 440 км юм. Эхний үе шатанд Лаосын нийслэл Вьентьян болон аялал жуулчлалын Вангвиенг хотыг нийт урт нь 110 км орчим шугамаар холбодог. Уг хэсэг ашиглалтад орсны дараа Вьентьянаас Вангвиенг хүртэл өнгөрсөнд 3.5 цаг аялдаг байсныг 1 цаг болгон богиносгож, Лаос улсад хурдны авто замгүй байсан түүхийг эцэслүүллээ. Вьентьян-Вангвиенг хүрэх хэсэг ашиглалтад орсон нь мөн орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулах, хил дамнасан бизнес худалдааны хамтын ажиллагаа, соёлын солилцоог ахиулахад шинэ түлхэц болно гэдэгт бид итгэлтэй байна гэжээ.

Дэлхийн улс орнуудтай олон ургалч соёлын солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 23-нд хэлэхдээ, Хятад улс дэлхийн улс орнуудтай хамтран зүтгэж, үг хэлний солилцоог багтаасан олон ургалч соёлын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад улс болон дэлхийн бусад улс орнуудын найрамдал, хамтын ажиллагааг өргөжүүлэн, дэлхийн олон ургалч соёл иргэншлийн хэлхээ холбоог ахиулан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа бүтээн байгуулахад шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Хятадын Боловсролын яамнаас гаргасан мэдээллээр, одоогоор дэлхийн 70 гаруй улс орон хятад хэлийг үндэсний боловсролын системдээ хамруулсан бол Хятадаас гадна 25 сая орчим хүн хятад хэл сурч байна. “Хятад улс гадаад орнуудад хятад хэл заах замаар дэлхий дахинд үзүүлэх үр нөлөөгөө өргөтгөж байна” хэмээн барууны зарим хүмүүс болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэнтэй холбогдуулан Жао Лижянь хэлэхдээ, үг хэл бол харилцааны хэрэгсэл, үндсэн нөхцөл боломж юм. Адил бус улс орнуудын хэлийг сурч эзэмших нь улс орнуудын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, соёл иргэншлийн солилцоо, хүмүүсийн найрсаг хэлхээ холбоог дэмжихэд эерэг ач холбогдолтой. Улс орнууд хооронд, хүмүүс хооронд хэчнээн хол байсан ч үг хэл нь хоорондын зайг ойртуулдаг. Олон улсын хятад хэлний боловсрол нь Хятад улс болон бусад улс орны ард түмэн хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд улс орнуудын ард түмний сайн үнэлгээг хүлээсээр ирсэн. Хүмүүс хоорондын жирийн солилцоо, хамтын ажиллагааны хувьд бид бүгд өөдрөг үзэл бодолтой байж, харилцан туслалцсан байх ёстой, харин үүнийг улс төржүүлэх, гажуудуулах ёсгүй гэжээ.

Далайчдыг аварчээ

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 23-нд хэлэхдээ, өдөр шөнөгүй шаргуу ажилласны дүнд Хятадын тал Өмнөд тэнгисийн усан хилд осолдсон Сьерра-Леоны ачааны хөлөг онгоцны багийн 10 далайчныг амжилттай аварсан бөгөөд тэдний биеийн байдал хэвийн байна гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ, Хайнань мужийн тэнгисийн авран туслах төв 21-ний 17:00 цагийн үеэр Сьерра-Леоны ачааны хөлөг онгоц Наньша олтригуудын усан хилд онгилж хазайсан гэсэн мэдээлэл авсны дараа Хятадын зам тээврийн яам болон Хайнань муж бүх хүчээ дайчлан аврах ажиллагааг зохион байгуулсан бол 22-ны 14:30-д далайчдыг олж авсан байна. Тэнгис далайгаас хүний ​​амийг аврах бол олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагаа юм. Хятад улс хүмүүнлэгийн үзэл санааны дагуу, өмнөд тэнгист улс орнуудын хөлөг онгоц, далайчдад үргэлжлэн шаардлагатай туслалцаа үзүүлэх болго гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл