solongonews
“Хоёр чуулган”-ы торгон агшин
2019-01-29 23:01
“Хоёр чуулган”-ы торгон агшин

Улаанцав хотын төлөөлөгчдийн багийн төлөөлөгч Ү Фүшэн хурлын үеэр Улаанцав хотын бүс нутаг дахь цахилгааны хомстол, цахилгаан хязгаарлалт зэрэг асуудлыг үндсээр нь шийдэж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа аюулгүй, тогтвортой явуулах талыг батлах тухай санал дурдсан байна. /Зургийг ӨМӨС-ы сэтгүүлч Жинь Чюань, 01 дүгээр сарын 28-ны өдөр/

Хянган аймгийн төлөөлөгчдийн багийн төлөөлөгч Шян Гүнвэй хурлын үеэр Монгол анагаах ухааны хөгжлийг дэмжих үр дүнтэй арга бодлого гаргаж, монгол эм эмнэлгийн борлуулалтад тулгарч буй асуудлыг шийдэн, монгол анагаах ухааны дэлхийн тавцанд гарахыг дэмжих хэрэгтэй гэсэн санал дурдсан байна. /Зургийг ӨМӨС-ы сэтгүүлч Жинь Чюань, 01 дүгээр сарын 28-ны өдөр/

Шилийнгол аймгийн төлөөлөгчдийн багийн төлөөлөгч Өнөрцэцэг хурлын үеэр хил хязгаар нутггийн цахилгаан, сүлжээний асуудлыг шийдэх иж бүрэн төрийн бодлогод тодорхой хэмжээний төлөвлөлт хийж, хөдөө орон нутагт цахилгаан, сүлжээний бүтээн байгуулалтын цар хүрээг тэлэх тухай санал дурдсан байна. /Зургийг ӨМӨС-ы сэтгүүлч Жинь Чюань, 01 дүгээр сарын 28-ны өдөр/

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Өвөр Монголын мэдээ мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл