solongonews
Ном бичгийг эрхэмлэгч 62 гэр бүлийг шагнан урамшууллаа
2017-04-24 17:34
Ном бичгийг эрхэмлэгч 62 гэр бүлийг шагнан урамшууллаа.

Иргэдийн ном уншлагыг бий болгох, нийтийн халамжийн чанартай соёлын үйлчилгээний тавцанг байгуулах, Өвөр Монголын соёлын хүчийг дээшлүүлэх, ном эрдэнэ Өвөр Монгол болгох зорилгоор 4 дүгээр сарын 23-ны өдөр ӨМӨЗО-ны номын сангийн нийгэмлэг, Өвөр Монголын номын сангаас анхны “Номын шат-уншлагын ёс журмыг баримталж, ном унших урам зоригийг нэмэгдүүлэх” ном бичгийг эрхэмлэгч гэр бүлийг сонгон шалгаруулах шагнал гардуулах ёслол явуулав.

Сонгон шалгаруулалтаар Өвөр Монголын 12 аймаг хот, хошуу суурингийн дэвшүүлсэн 92 “Ном бичгийн сурвалжит гэр бүл”-ийн үлгэр жишээнээс Улаанхад хотын Баарин баруун хошууны Цагаанмөрөн сумын Модон дунд багийн “Зулчин номын өрөө”-ний малчин Мөрнийх, Алшаа аймгийн Алшаа баруун хошууны Бадайн Жаран суурингийн Насанбатынх, Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Ван Баясгалангийнх, Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны улиастай суурингийн Эрхэмбатынх, Тунляо хотын Хорчин Зүүн Гарын Дунд хошууны Баянтал суурингийн Бууралдай багийн “Анд номын өрөө”-ний Хан.Журамтынх, Алшаа аймгийн Алшаа зүүн хошууны Олонбулаг суурингийн Дөхөм багийн Бүрэнтөгсийнх зэрэг ном бичгийг эрхэмлэгч сурвалжит 62 гэр бүлийг шагнан хөхүүлэв.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл