solongonews
Хятадын хуурай газрын хамгийн том боомт
2017-05-05 16:37
Өвөр Монголын хамийн хамгийн

Өвөр Монголын Манжуур боомт нь Хятадын хамгийн том хуурай газрын төмөр зам болон авто замын боомт бөгөөд ОХУ-аар дамжин баруун Европ, зуун Европ хүрдэг. Энэхүү онцлог давуу талаараа Ази-Европын хуурай газрын том гүүр гэж нэрлэгддэг.

Манжуур боомт нь Хөлөнбуйрын баруун хэсэгт байрлаж, хойшоо ОХУ, баруунш Монгол Улстай хөрш учир Хятад, Монгол, Оросын гурвалжин бүсэд багтдаг. Хятадаас ОХУ болон Европын бусад улс орнуудтай нэвтрэх чухал зам бөгөөд Хятадын хуурай газрын хамгийн том боомт юм.

Манжуур боомт нь төмөр зам, авто зам, агаар аялал зэрэг гурван боомтоор бүрдсэн. Төмөр замын боомтод 20 сая тонн барааг шалгах хүчин чадалтай бөгөөд Хай Мань төмөр зам нэвтэрсний дараа 70 сая тонн бараа шалгах хүчин чадалтай болох юм байна. Авто замын боомт нь жил тутамд 3 сая тонн бараа шалгаж, 3 сая жуулчдыг хүлээн авдаг. Агаар аялал нь 2005 оноос гадаадад нэвтэрч, Манжуу - Иркутск , Манжуур - Читинская чиглэлийн онгоц аялж эхэлжээ. Мөн Манжуурын баруун дүүргийн онгоцны буудал ашиглалтад орсны дараа 1 сая зорчигчийг хүлээн авах хүчин чадалтай болох болно.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл