Харандаа юбкийг юутай хослуулж өмсөх вэ?
2015-12-28 18:21
Бүсгүй хүн бүрийн шүүгээнд байх ёстой хувцасны нэг бол яах аргагүй харандаа юбка мөн. Анх оффис стилээс гарж ирсэн, одоо харин чөлөөт болтлоо хөгжсөн стилийн юбка юм. Гэвч юун доор өмсөхөө нэг л шийдэж чадахгүй байгаа бол бүсгүй танд зааж өгье.
1.Ажил хэрэгч стиль

Энэ юбкийн өөрийн дресс-код ажил хэрэгч учир гайхалтай зохино. Танд энгийн захтай цамц, пиджак, өсгийт байхад хангалттай.
2. Энгийн хослол
Энэ нь ажил хэрэг стильд орж болно, мөн үдэшлэг, болзоонд өмсөхөд тохиромжтой. Гэвч ажил хэрэгч харагдахгуйн тулд таны цамц илүү хөнгөн, тод өнгийн байхад болно.

3. Чөлөөт
Хотын бүсгүйчүүдийн стиль яахын аргагүй мөн. Бусдаас онцгой харагдахыг хүсвэл ингэж хувцаславал зүйтэй. Дээрээ зурагтай, бичигтэй пудволка эсвэл джинсэн цамц.

4. “Зэрлэг”
Үнэндээ тийм ч зэрлэг биш. Ажил хэрэгч стилээс гарахын тулд бариу арьсан куртка өмсөх, яг л рок бүсгүй шиг. Гоёл чимэглэлийн хувьд бүдүүн алтлаг гинж тохиромжтой.

5. Хээтэй цамц
Таны юбка энгийн цулгуу бол дээгүүрээ хээтэй цамц өмсвөл тохиромжтой. Энэ нь цэцгийн хээ, барын хээ, олон төрлийн абстракци зураг гэх мэт.

6. Баска
Энэ бол бусдаас илүү загварлаг төрөл юм. Ийм төрлийн цамц нь таны талийг сайхан харагдуулдаг.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
