Монгол Улсаас Хятад улсад хандивласан 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ажлын ахицын талаар Хятадын Худалдааны Яамны Азийн хэлтсийн ажилтан энэ сарын 10-нд танилцуулахдаа: Монгол Улсаас БНХАУ-д 30 мянган хонь хандивласан нь хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголт бөгөөд Хятадын тал халдвартай тэмцсэн явдлыг Монголын тал хэлбийлгүй дэмжиж байгааг харуулж, хоёр орны ард түмний уламжлалт гүн гүнзгий найрамдлыг харуулж байна. Хэсэг хугацааны турш хандивласан хонийг хүлээлгэн өгөх ажлыг хоёр тал маш ихээр чухалчилж, бэлтгэл ажлууд эмх цэгцтэй хийгдсээр ирсэн гэжээ.
Монголын талаас Хятадад хонь хандивлах тухайгаа мэдэгдсэний дараа Хятадын Худалдааны Яам тэр даруй холбогдох салбартай ажлын механизм байгуулж, хүлээн авах ажлын төсөл бүрдүүлж, Монголын талын ажлын комисстой зөвшилцөж, холбогдох ажлыг ахиулан урагштай өрнүүлсэн байна.
