Хурдны төмөр замын хөгжлөөрөө Хятад улс дэлхийд тэргүүлж байна гэж сүүлийн үед Японы хэвлэл мэдээллээр мэдээлсэн байна.
Япон улсын “Асахи Шимбум” сонины 11 дүгээр сарын 15-ны хэвлэлийн нэгэн нийтлэлд “Ухаалаг гар утсаар тооцоо хийх, олон нийтийн дугуй тэрэг, цахим худалдаа, хурдны төмөр зам бол Хятадын шинэ үеийн дөрвөн их нээлт” гэж бичжээ.

“Сэргэн мандалт тэмдэгт” хурдны галт тэрэг
Уг нийтлэлд мөн “10 дугаар сард сэтгүүлч Хятадын Бээжин хотоос Шанхай хот хүрэх хурдны галт тэргээр аялж үзсэн юм. “Сэргэн мандалт тэмдэгт” галт тэрэгний дундаж хурд 300 км байсан бөгөөд хамгийн хурдан үедээ 352 км болж байлаа. Бээжин, Шанхай хоёр хот 1318 км зайтай, Токиогоос Хаката хүрэхээс ч хол замыг “Сэргэн мандалт тэмдэгт” 4 цаг л аялсан байна. Шанхай-Бээжин чиглэлийн хурдны галт тэрэг нисэх онгоцноос 2 цаг удаан аялдаг хэдий ч онгоц саатах зэрэг асуудлаас татгалзаж илүү олон зорчигчид хурдны төмөр замыг сонгох бож байна” хэмээн мэдээлжээ.
