solongonews
”Хүннү Эйр” компани Бээжин хот руу шууд нислэг үйлдэж эхэллээ
2024-02-27 17:06
”Хүннү Эйр” компани Бээжин хот руу шууд нислэг үйлдэж эхэллээ.

        Монголын агаарын тээврийн "Хүннү Эйр" компани өнгөрсөн ням гарагт Бээжин хот руу анхны шууд нислэгээ эхлүүллээ.

        Бээжингийн Дашин олон улсын нисэх онгоцны буудлын захиргаанаас мэдээлснээр тус компани Улаанбаатарын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал болон Дашин нисэх буудлын хооронд долоо хоногийн Мягмар, Пүрэв, Ням гарагт нислэг үйлдэнэ.

        Агаарын тээврийн шинэ маршрут нь хоёр орны бизнес эрхлэгчид, жуулчид, оюутнуудын хэрэгцээг хангахад зориулагдсан гэж мэдээлэв. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : CCTV.COM
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл