Сүүлийн өдрүүдэд Хятадаас Африк тивийн орнуудад суугаа элчин сайдын яам, Хятадын хөрөнгө оруулалттай компани нэгж, Хятадын харьяат цагаачид олон арга хэлбэрээр дамжин холбогдох орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж, COVID-19-ийн халдварын эсрэг тэмцэж байна.
Тухайн орон нутгийн цагаар 04-р сарын 14-нд БНХАУ-аас Намиби улсад суугаа элчин сайдын яам Хятадын Жянсү мужийн анагаахын мэргэжилтнийг урьж, Намиби улсын ажил нэгтнүүдтэй видео хурал хуралдуулжээ. Хуралд, Жянсү мужийн мэргэжилтэн нар Намибийн талд хороолол хижиг тахлаас хэрхэн сэргийлэх, эмчилгээний бүтээгдэхүүн хэрхэн бэлтгэх зэрэг бодит туршлагаас хуваалцаж, Намибийн талын асуусан халдвараас сэргийлэх, шинжилгээ хийх, оношилгоо хийх зэрэг мэргэжлийн асуултад хариулсан байна.
17-нд Хятад болон Африк тивийн судалгааны байгууллага “COVID-19-ийн халдварын эсрэг тэмцэх ба Хятад, Африкийн хамтын ажиллагаа” сэдэвт видео хурал хуралдуулах юм байна.
Саяхан Хятад улсын компаниудаас Африк тивийн 54 улс оронд хандивласан эхний хэсэг эмчилгээний бүтээгдэхүүнийг Этиоп улсад хүргэжээ. Эдгээр бүтээгдэхүүнийг Африк тивийн Өвчин эмгэгээс сэргийлэх төв болон Дэлхийн хүнсний хөтөлбөр хамтран Африкийн 54 оронд хуваан өгөх юм байна.
