solongonews
Тэнэгэр Тамчийн өрцөнд дэлгэр наадам болж байна
2016-07-17 19:01
Тэнэгэр наадам болж байна.

Зуны дунд сарын Тамчийн тал нь нар хур тэгширч, хүн малын зоо тэнүүн тайван тавтай зусна.

Өнөөдөр Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны Аравдугаар наадмын нээлт болж, дэлгэр монголынхоо ёсоор дэнж хотойтол сайхан наадаж байна. Энэхүү баяр наадам нь 17-19-ний өдрийг болтол үргэлжлэх бөгөөд 1024 бөхийн барилдаан, хурдны морь, шагай харваа, сур харваа, Гилгүүн яруу найргийн наадам, Монгол, Өвөр Монголын хамтарсан урлагийн тоглолтууд зохион байгуулагдах болно. 

Энэ удаагийн баяр наадам нь Сөнид зүүн хошуу шинээр үүсгэн байгуулагдсан 70 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. 
Наадмын үеэр уламжлал ёсоороо 73, 85-ны жил орж буй настай буурайчуудаа хүндэтгэл үзүүллээ. Энэ жилийн хувьд Өвөр Монголын хэмжээнд 1024 хүчит бөхийн барилдааны хамгийн анхных нь болно. 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл