”БНХАУ-ын Биологийн аж үйлдвэрийн чуулган-X” Гуан Жөү хотод нээлтээ хийлээ
2017-07-06 11:40
Саяхан ”БНХАУ-ын Биологийн аж үйлдвэрийн чуулган-X” болон Гуань Жөү дахь олон улсын Биологийн анхны чуулган Гуан Жөү хотод нээлтээ хийлээ.

БНХАУ-ын Улс төрийн товчооны гишүүн, Гуан Дун мужийн нарийн бичгийн дарга Ху Чүньхуа болон мужийн дарга Ма Шинрүй нар нээлтийн ёслолд оролцож, чуулганыг зохион байгуулагч талын дарга Хятад улсын Шинжлэх ухааны академич Гао Фү ёслолыг нээж илтгэл тавьжээ.
Энэ удаагийн чуулган БНХАУ-ын Биологийн төслийн нийгэмлэг зэрэг хорь гаруй улсын зэрэглэлийн нийгэмлэг буюу Гуан Дун мужийн Засгийн газраас зохион байгуулж, “Биологийн аж үйлдвэрийн шинэ хөгжил, биологийн эдийн засгийн шинэ эрчим хүчийг нэмэгдүүлэх”-ээр гол сэдэв болгожээ.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://union.china.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
