solongonews
Хятад, Араб харилцан ашигтай хамтдаа хожих замаар замнана
2018-07-19 20:13
Хятад, Араб харилцан ашигтай хамтдаа хожих замаар замнана.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 07-р сарын 19-нөөс Арабын Нэгдсэн Эмирт Улсд төрийн айлчлал хийж эхэллээ. Энэхүү айлчлал нь БНХАУ-ын даргаар улиран сонгогдсоны дараа анх удаа гадаадад айлчилж байгаа явдал бөгөөд Хятад улсын төрийн тэргүүн 30 жилийн турш анх удаа АНЭУ-д айлчлал хийж байгаа болно.

АНЭУ 80 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай, Персийн булангийн дэргэд байрлаж, хуурай, тэнгисийн зам харилцаа их хөгжсөн газар юм. Дибай нь дэлхийд нэртэй агаарын боомт бөгөөд бараа бүтээгдэхүүний эх үүсвэр газар юм. АНЭУ нефть хийн нөөц баялаг элбэг бөгөөд хайж тогтоогоод байгаа нефть, байгалийн хийн нөөц дэлхийд 6, 5 дугаарт жагсаж байна. 2017 онд АНЭУ-ын хүн тутмын ДНБ 40 мянган ам.доллароос давсан байна.

2012 онд АНЭУ, БНХАУ-тай стратегийн түншийн харилцаа тогтоож, Хятадтай стратегийн түншийн харилцаа тогтоосон Персийн булангийн анхны Арабын орон болжээ. Хоёр тал үүгээр эхлэл болгон олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, олон бүтээлч хамтын ажиллагааг хэрэгжүүлсэн байна. “Бүс ба зам” санаачилгыг хэрэгжүүлж эхэлснийг дагаад Хятад болон Дундад Дорнодын бүс нутгийн нефть хийн салбарын хамтын ажиллагааны төсөл ахицтай болсон байна. 2017 онд АНЭУ Абу Дабигийн эх хуурай дахь нефтийн бүсийн 12 хувийн эзэмших эрхийг Хятадын аж ахуйн нэгжид олгосон байна. Энэ нь Хятад улс Дундад Дорнодын нефть үйлдвэрлэгч оронд анх удаагаа хамтын ажиллагааны хувь хүртсэн явдал болно. Энэ оны 03-р сард АНЭУ Абу Дабигийн тэнгис дээрх нефтийн бүсэд Хятадын аж ахуйн нэгжид 2 нефтийн ордны 10 хувийн эзэмших эрх олгожээ. 

Үүнээс гадна Хятад, Араб хоёр талын дэд бүтцийн барилга байгуулалт, цахилгаан холбоо, банк санхүү, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаа ч гүнзгийрсэн байна. Ялангуяа 2013 оны Ши Жиньпин дарга “Бүс ба зам” санаачилга дэвшүүлсний дараа АНЭУ-ын вангийн ширээ залгамжлах агь Мохамод идэвхтэй хариу өгч өнөөдрөөр үнэлсэн байна. Иймээс Ши Жиньпин даргын энэ айлчлал хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг илүү өндөр шатанд гаргах болно гэдгийг таамаглаж болно.

Бүртгэлээр 1978 оноос 2011 он хүртэл Хятад улс болон Дундад Дорнодын улс орнуудын бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ жилд дунджаар 19.7 хувиар нэмэгдэн, Хятадын гадаад худалдааны дундаж нэмэгдлийн хэмжээнээс давсан байна. Эрчим хүчний хамтын ажиллагаа бол хоёр талын хамгийн чухал хамтын ажиллагааны төсөл болно. Одоо Хятад улсын эрчим хүчний импортын 70 хувийг Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн 6 гишүүн орноос авч байна. Дундад Дорнодын асар том зах зээл болон хэрэглээний хүч нь ч Хятадын хөгжилд чухал боломж олгож байна. 2000 оноос 2012 оны хугацаанд Хятад улсын Персийн булангийн орнуудад экспортолсон бараа бүтээгдэхүүн жилд 23 хувиар нэмэгдсэн байна.

2014 онд Ши Жиньпин дарга Хятад-Арабын хамтын ажиллагааны форумын сайд нарын XI хуралд үг хэлж,  “Бүс ба зам” санаачилга бол Хятад, Арабын харилцан ашигтай хамтдаа хожих зам болно гэжээ. Эрчим хүчээр гол болгон дэд бүтцийн барилга байгуулалт, худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлах зэргээр цөмийн эрчим хүч, сансар судлал, шинэ эрчим хүч зэрэг 3 салбарт шинэ ахиц гарган, “1+2+3” гэсэн Хятад, Арабын хамтын ажиллагааг бий болгохыг тэрээр санал болгосон байна. 

Дундад Дорнодод авч хэлбэл “Бүс ба зам” нь түүхийн хөгжлийн чухал боломж болно. Хятад улс  “Бүс ба зам” санаачилга дэвшүүлсний дараа Арабын орнууд түүнийг улс орон бүс нутгийн хөгжлийн боломж гэж үзсэн байна. Хөгжлийн зорилт харилцан холболдон харилцан нөхцөлдөж, хамтын ажиллагааны салбар харилцан нөхөн харилцан туслалцаж, “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах хэтийн төлөв маш өргөн уудам байна гэж хоёр тал олон удаа нийтлэг ойлголтод хүрч байсан юм. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : .
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл