solongonews
”COP14”-ийн чуулган 11-р сард болно
2022-10-14 11:50
”COP14”-ийн чуулган 11-р сард болно.

   Саяхан Хятадын үндэсний ой мод, өвс бэлчээрийн удирдлагын газраас зохион байгуулсан 2022 оны дөрөвдүгээр улирлын тогтмол хэвлэлийн бага хурал дээр танилцуулахдаа 11-р сарын 05-наас 13-ны өдрүүдэд болох Ус намгархаг газрын тухай конвенцод оролцогч талуудын 14-р чуулган (доор "COP14"-ийн чуулган гэж товчилно) нь Хятадын Үхань хотод онлайн болон оффлайн хэлбэрээр болж, Швейцарын Женев хотноо онлайн болон оффлайн хуваарь талбайг зохицуулна гэсэн байна.

- "COP14"-ийн чуулганы тооллогыг эрчимтэй, эмх цэгцтэй хийж гүйцэтгэснээс хойш чуулганы бэлтгэл ажил даруй эхэлсэн байна. Нэгдүгээрт, COP14 чуулганы загварыг тодорхойлж, Үхань хот дахь гол хурлын талбай болох гол үйл ажиллагаа нь COP14 чуулганы нээлтийн ёслол, сайд нарын дээд түвшний чуулга уулзалт, Хятадын ололт амжилтын 30 жилийн ойн үзэсгэлэн, Хятадын цуврал хурал, Ус намгархаг газрын тухай судалгаа бөгөөд “Үханы тунхаглал”-ыг нийтлэн гаргах зэрэг агуулгаар голлох болно. Женев хотын хуваарь талбарт бүх  гишүүдийн хурал, байнгын хорооны хурал, бүс нутгийн хурал, үндэсний талын уулзалт, олон улсын ус намгархаг газрын үзэсгэлэн, хаалтын ёслол гэх мэт агуулгыг хамарсан болно гэж Хятадын үндэсний ой мод, өвс бэлчээрийн удирдлагын газрын ус намгархаг газрын менежментийн хэлтсийн хариуцлагатан Ян Фэнвэй танилцууллаа.

Мөн Ян Фэнвэй танилцуулахдаа:

Нэг. COP14 чуулганы үр дүнгийн зохицуулалт ахицтай байна. Хагийн тэргүүнд, “Үханы тунхаглал”-ыг идэвхтэй сурталчилж, олон талт зөвлөгөөнд оролцож байгаа бөгөөд COP14 чуулган дээр албан ёсоор гарах болно.

Хоёр. "2025 оноос хойших Глобал ус намгархаг газрын хамгаалалтын стратегийн гэрээ"-г Конвенцын Байнгын хороо боловсруулж байна. Энэ бүх үйл явцад Хятадын тал оролцоно.

Гурав. Олон улсын улаан модон ойн төвийн бэлтгэл ажил эмх цэгцтэй явагдаж байна гэжээ.

Өдгөө COP14 чуулганы сурталчилгааны ажил эмх цэгцтэй явагдаж, COP14 чуулганы хэвлэл мэдээллийн төв Үхань хотод байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. COP14-ийн хост орны веб сайт нь үндсэндээ онлайн нээлтийн туршилтын үйл ажиллагааг дуусгасан бөгөөд ойрын хугацаанд албан ёсоор ашиглалтад орох болно. COP14-ийн хост орны веб сайт нь хятад, англи, франц, испани хэлээр 4 хувилбартай бөгөөд COP14 чуулганы үйлчилгээ, менежментийг хангах, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, ус намгархаг газрын хамгаалалтад Хятадын гаргасан ололт амжилтыг олон нийтэд таниулах, ус намгархаг газрын тухай шинжлэх ухаанч сурталчилгаа хийх, ус намгархаг газрын гоо үзэсгэлэнг хүмүүст харуулах дээр зорилго тавьжээ.

COP14 чуулган нь намар, өвлийн нүүдлийн шувуудын нүүдлийн улиралтай давхцаж, Зүүн Ази-Австралийн нүүдлийн шувуудын нүүдлийн зам шугамын нэг хэсэг болсны хувьд Үхань ус намгархаг газар чуулганы үер олон нүүдлийн шувуудыг олж харах боломжтой гэж хурлаар танилцуулжээ.

Зохиогч: Ю ЛҮ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл