Номын нэр: Монгол хаягтай салхи
Зохиогч: Зүүн гар Буянбат
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
ISBN код: 978-99973-5344-3
Цаасны хэмжээ: 145х205
Хэвлэсэн газар: ӨМӨЗО-ны Хөх хот

Номын тухай товч:
Цэнхэрлэн харагдах уудам хөх тэнгэрийн тэртээгээс өргөн шаргал говь ганжиртан харагдана. Ганжиртсан алтлаг туяан дунд сүлрэн байх элсэн их уулс өврөөсөө энэ цаг үеийн нэгэн содон хүмүүнийг төрүүлсэн нь “Монгол хаягтай салхи” номын эзэн Өвөр Монголын нэрт зохиолч, яруу найрагч Зүүн гар Буянбат эрхэм буюу. 
Тэмдэглэл, дурсамж, эсээ, найрууллуудын цоморлиг болсон энэхүү номд нийт 42 бүтээл орсон. Дөрвөн цагийн эргэлтэнд хүмүний хийгээд орчлонгийн амьдрал өөр өөрийн голдирол, жам ёсоор үргэлжлэн хөвөрнө. Тэрхүү хөврөн урсах их түрлэгээс өөрийн гэгээн мэдрэмжээр туурвин бүтээнэ гэдэг их хөдөлмөр бас сэтгэл зүтгэл билээ. Зохиолчын олон жилийн хөдөлмөр бүтээлийн цоморлиг болсон энэ номд “Монгол атаархал” , “Нэрийн хуудас”, “Би хэмээх өвчин”, “Тэр хэн бэ?” гэхчилэн даацтай нийтлэлүүд нь уншигчдын сэтгэлийг утсыг эрхгүй хөндөнө.
Бэлтгэсэн: Э.ҮРЖИНХАНД
