Хятад улсын дарга Ши Жиньпин урилгын дагуу 04-р сарны 21-ний өдөр видео хэлбэрээр Бө-Ао Азийн форумын 2022 оны уулзалтын нээлтийн арга хэмжээд оролцох бөгөөд чухал илтгэл тавина гэж өнөөдөр буюу 04-р сарын 20-ны өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин зарлалаа.
Израилийн ерөнхийлөгч Исаак Херцог, Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Балбын ерөнхийлөгч Бидя Деви Бхандари, Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте, Казахстаны ерөнхий сайд Алихан Смайлов, Лаосын ерөнхий сайд Пханкхам Випхаван, Олон Улсын Валютын Сангийн ерөнхий захирал Кристалина Георгиева нарын зэрэг улс орнууд болон олон улсын байгууллагын удирдагчид мөн видео хэлбэрээр чуулганд оролцоно.
