solongonews
Бээжин дэх Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн урлагийн үзэсгэлэн 7.8 сая жуулчид хүлээн авчээ
2019-09-24 17:06
Бээжин дэх Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн урлагийн үзэсгэлэн 7.8 сая жуулчид хүлээн авсан байна.

      Бээжин дэх Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн урлагийн үзэсгэлэн тун удахгүй хаалтаа хийх боллоо. Сурвалжлагч Бээжин дахь дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн урлагийн үзэсгэлэнгийн товчооноос мэдээлсэнээр, 04-р сард нээлт хийснээс хойш тус үзэсгэлэн нь 5 сар шахам үргэлжилж, одоог хүртэл давхардсан тоогоор нийт 7.8 сая жуулчид хүлээн авсан байна. Улсын баярын амралтаар бас олон жуулчид энд хүрэлцэн ирж цэцэрлэгт хүрээлэнг сонирхох болно гэдэг таамаг олны дунд тарж буй.

Бээжин дэх дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн урлагийн үзэсгэлэнгийн товчооны орлогч дарга энэ сарын 22-ны өдөр болсон Бээжин дэх Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн урлагийн үзэсгэлэнгийн аж ахуйн нэгжийн хөгжлийн олон улсын форумын үеэр танилцуулахдаа, сүүлийн өдрүүдэд цаг агаар сэрүүн тааламжтай болсноор аялан зугаалах хүмүүс ч олширчээ. Ийнхүү улсын баярын амралтаар үзэсгэлэн нь дахин нэг удаа олон олон жуулчдыг хүлээн авна. 09-р сарын 21-ний өдөр үзэсгэлэнг тойрсон жуулчдын тоо давхардсан тоогоор 95 мянгыг давав.

Онцгойлон Хятад улсын ордон нээлтээ хийснээс хойш жуулчдын заавал хүрч үзэх газрын нэг болж, одоог хүртэл нийт давхардсан тоогоор 4 сая жуулчид хүлээн авч, тэргэл сарны баярын ганцхан өдөрт давхардсан тоогоор 86 мянган жуулчин хүлээн авсан байна.

Мэдээгээр, Бээжин дэх Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн урлагийн үзэсгэлэн нээлтээ хийснээс хойш 2600 гаруй талбай арга хэмжээ зохион байгуулагдаж, өдөр бүр явагдах цэцэгт машины жагсаал нь жуулчдын бахархлыг ихэд татан, цэцэрлэгийн нэгэн гайхамшигт үзэмж болсон байна. Үүнээс бусад улс улсын өдөрлөг ба Хятад улсын муж хотуудын өдөрлөгүүдийн баялаг агуулгатай арга хэмжээнүүд нь жуулчдын анхаарлыг ихэд татсан байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл