Хятад, Орос хоёр орон протоколд гарын үсэг зурж, баллистик пуужин болон сансрын зөөгч пуужин хөөргөх талаар харилцан мэдэгдэх гэрээний хүчинтэй хугацааг 10 жилээр сунгахаар тохиролцов. Үүнтэй холбогдуулан Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 16-нд хэлэхдээ: протоколд гарын үсэг зурсан явдал Хятад Оросын шинэ цаг эриний стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааны өндөр түвшин болон онцгой чанарыг бодитоор харуулсан байна гэжээ.
Ван Вэньбинь хэлэхдээ: Оросын талтай үргэлжлэн хичээн зүтгэж, хоёр орны харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулж, хоёр армийн бодитой хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орон болон хоёр ард түмэнд нэн их аз жаргал авчирч, дэлхийн энх тайван хийгээд тогтвортой байдлыг хамгаалахын төлөө нэн их хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
