
Ливан улсын битүү сахалтай залуу Өвөр Монголын Ордос хотын Үүшин хошууны Улаантолгой суурингийн Баяншил багт байгаа номын овоонд гарч, зураг авалт хийж байлаа. Овооны чулуу бүр дээр сийлсэн монгол ном судрын нэр, монгол дээл засал, арц, сан хүж, хөх хадаг зэрэг нь монгол нутгаас хэдэн түмэн газрын зайд байгаа Газрын дунд тэнгисийн хажууд байрладаг Ливан улсын 22 настай залуугийн хувьд их сонин хачин зүйл байлаа.

Энэ жил Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. “2019 оны “Хятадыг харахуй-Гадаадын залуучуудын зураглан бичих төлөвлөгөө” үйл ажиллагаа нь Бээжингийн Багшийн их сургуулийн Хятадын соёлыг олон улсад ухуулан сурталчлах хүрээлэнгийн ивээн тэтгэлгээр дөрөв дэх удаа Ордос хотод болж байгаа юм. Тус арга хэмжээ нь “Цаг мөч, цаг улирал, цаг үе” хэмээх гол сэдвийн хүрээнд богино бичлэг хийж, шинэ өнцгөөс дэлхий нийтэд Ордос нутгийг таниулж, Ордосын хувирал хөгжлийг ойлгуулах болно. Үүнд, Гадаад улсын 10 найруулагч Ордос хотод ирж, Ордос нутгийн түүх соёл болон зан заншлыг ойлгож, тэд өөр өөрийн сонирхол болон өнцгөөс богино бичлэг хийж байгаа юм байна. Ливан залуугийн Ордос нутгийн овоон соёлын сэдвийг сонгосон учир юу бол? Ливан залуу:
- Уг үйл ажиллагаанд оролцох үеэр бидэнд 16 гол сэдэв өгсөн юм. Тэрээр тус 16 гол сэдвийн билгийн сангийн сэдэв нь миний сонирхлыг хамгийн их татсан. Энэ бол ганцхан номын тухай сэдэв биш, энэ бол соёлын талаар, мөн түүхийн талын сэдэв. Энэ сэдвийн тухай ойлгох тусам их сонирхолтой. Одоо Хятад улс Европ, Дунд дорнод орон болон Ази тивийг холбосон шинэ торгоны замыг байгуулж байна. Энэ нь арилжаа худалдааг ахиулах бөгөөд соёл боловсролыг хооронд нь холбох зам билээ. Шинэ торгоны зам бол энэ олон соёл, үзэл сэтгэхүйг холбосон зам юм гэж хэллээ.
Үүшин хошууны номын овоог Бэсүүд овогтны Алтанбилэг, Хасбилэг ах дүү хоёр санаачлан байгуулж, номын овооны жижиг чулуу бүр дээр сийлсэн ном бүхнийг ах дүү хоёрын ухаан билэг, ариун цагаан хөдөлмөр хүчээр байгуулсан номын ордонд хураан хадгалж байна. Ойр зэргэлдээ байгаа малчин түмэн, монгол соёлын уураг шимээр томоожин бойжиж яваа хүүхдүүдэд оюуны хүртээл болгож байна. Тус номын ордыг ажиллуулж байгаа Өвөр Монголын соёлын зүтгэлтэн Бэсүүд Хасбилэг:
- Тус үйл ажиллагааг Бээжингийн Багшийн их сургуулийн Хуйлинь сангийн нийгэмлэг, Бээжингийн Багшийн их сургуулийн Хятадын соёлыг олон улсад ухуулан сурталчлах хүрээлэнгээс санаачлан, Ордос хотын шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн төвөөс хамтран зохион байгуулж байгаа юм. Ордос хот ӨМӨЗО-ы цорын ганц арга хэмжээг дөрвөн жил дараалан зохион байгуулж байгаа хот болжээ гэж хэлсэн юм.
Тус арга хэмжээнд оролцож байгаа Ордос хотын Ордос хуримын биет бус соёлын өвийн уламжлагч, хуримын хөтлөгч Хадачин Уул:
- “Хятадыг харахуй-Гадаадын залуучуудын зураглан бичих төлөвлөгөө” үйл ажиллагаа бол гадаад улсын залуучууд Хятад улсад ирж, өөр өөрийн харах өнцгөөс Хятад улсын үлгэр түүх, соёлын талаар бичлэг хийж байгаа юм. 2016 оноос 2018 оныг хүртэл Ордос хотод хийсэн 21 богино олон ангит кино нь улсын дотоод, гадаадын 9 том шагналыг хүртсэн байна гэж ярьлаа.
Энэ жилийн үйл ажиллагаанд оролцсон Бээжингийн Багшийн их сургуулийн Хү Жифэй:
- Энэ удаагийн “Хятадыг харахуй-Гадаадын залуучуудын зураглан бичих төлөвлөгөө” үйл ажиллагаанд Канад улс, Ливан улс, Сингапур зэрэг улсын 10 залуу найруулагч Ордос хотод ирж, 17 өдрийн хугацаатай богино бичлэг хийсэн. Улмаар Ордос хотын соёлын талын 10 ангит киног хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. 07 дугаар сарын 05-ны өдөр Ордос хотод олон нийтэд үзүүлэх болно гэж мэдэгдлээ.
