Валентин аян эхэллээ: “Миний хайрын түүх” захидлын уралдаан зарлаж байна
2015-12-28 18:21
Гэгээн Валентины баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. 2-р сарын 14-ний энэ өдөр дэлхий даяар хүмүүс хайртай хүндээ хайраа илчилж, бэлэг солилцдог. Монголжингоо маань нийт уншигч бүсгүйчүүд болон хосууддаа ээлжитгэнэтийн бэлэгээ задлахаар боллоо.
Юуны өмнө энэхүү хайрын өдрийн түүхийг нэг ярьцгаая. Анх Гэгээн Валентины баяр нь Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр юм. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсонбөгөөд манайэрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ.
Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэн Валентиныг шоронд хатааж, дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ.
Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Валентинаас”гэсэн хаягтай захидал илгээж түүнд хайртай гэдгээ илэрхийлж, үүрд тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч давсан дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг 2-р сарын 14-нд цаазалжээ. Түүнийг цаазалсан өдөр эгэл хүмүүс түүний хайр сэтгэлийг хүндэлж, ламтан оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг Гэгээн Валентины баяр юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож ламтан Валентиныг шүтээнээ болгон авчээ.

Охид бүсгүйчүүдийн сайт Монголжингоо маань “Валентин Аян”-ныг энэ өдрөөс эхлүүлж хайраар амьсгалахаар шийдээд байна.
Нийт охид бүсгүйчүүд, хосуудынхаа дунд “Миний хайрын түүх” сэдвээр захианы уралдаан зарлаж байна. Бүсгүй та өөрийн гайхалтай хайрын түүхээ бидэнд явуулаарай. Шилдэг захианы эздийг манай хамт олон романтик гэнэтийн бэлгээр шагнана. Захиа бичихдээ өөрийн нэр болон холбогдох утасаа бичихээ мартаж болохгүй шүү.
Захиа хүлээн авах е-майл:
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
