solongonews
Орон сууцны үнэ хэт түргэн өсөж байсныг тогтоон барьж чадлаа
2017-08-15 20:41
Тус салбарын тогтолцоог байнгын шинжтэй тасралтгүй боловсронгуй болгож байгаа тул зах зээл улам зөв гольдролоор хөгжих бүрэн боломжтой гэдгийг орон сууцны салбарын мэргэжилтнүүд онцлон дурдсан байна.

  Үндэсний статистикийн ерөнхий газрын төлөөлөгч хэвлэлийн бага хуралд тохируулалтын бодлого хэрэгжүүлсний үр дүн гарч, орон  сууцны үнэ хэт түргэн өсөж байсныг тогтоон барьж чадсан төдийгүй орон сууцны  салбарт ихээхэн хөрөнгө урсан орж байсныг хязгаарлаж, эдийн засгийн өсөлтийн  хэвийн хурдыг баталгаажуулж чадсанаа энэ сарын 14-нд мэдэгдлээ. Тус салбарын тогтолцоог байнгын  шинжтэй тасралтгүй боловсронгуй болгож байгаа тул зах зээл улам зөв гольдролоор  хөгжих бүрэн боломжтой гэдгийг орон сууцны салбарын мэргэжилтнүүд онцлон  дурдлаа.

Үндэсний статистикийн ерөнхий газрын мөн өдрийн  бүртгэлийн тоо баримтаас үзвэл 1-7-р хүртэл бүх Хятадын орон сууцны салбарын  хөрөнгө оруулалт 5 их наяд 970 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7.9  хувиар өссөн боловч 7-р сарын байдал өнгөрсөн 6-р сараас 0.6 нэгжээр буурсан  байна. Худалдааны орон сууцны наймаа хийсэн хэмжээ ч бага зэрэг буурсан байна.

Үндэсний статистикийн ерөнхий газрын төлөөлөгч Мао  Шэнюн:

- "Тохируулалтын бодлого  хэрэгжүүлсний үр дүн нэлээд тодорхой харагдаж байна. Орон сууцны үнэ хэт түргэн  өсөж байсныг тогтоон барьж чадлаа. Гол гол үзүүлэлтээс үзвэл худалдааны орон  сууц олон байсныг хурдацтай зохицууллаа. 7-р сарын сүүлийн байдлаар хоосон орон  сууцыг эзэнтэй болгох дарамтыг өнгөрсөн оны мөн үеэс 11 хувиар багасгаж чадлаа.  Үүний зэрэгцээ орон сууцны салбарт ихээхэн хөрөнгө урсан орж байсныг ч бага  зэрэг намжаалаа. Эдгээрээс үзвэл орон сууцны үнэ хэт түргэн өсөж байсныг  үнэхээр сайн тогтоон барьж чадсан юм гэсэн байна.

Мао Шэн-Юн:

- Одоо Хятадын үл хөдлөх хөрөнгийн  зах зээл ерөнхийдөө тогтвортой байна. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө  оруулалтын өсөлт зохих хэмжээгээр буурсан ч өнгөрсөн онтой харьцуулбал 2.6  нэгжээр нэмэгдсэн. Үүнээс гадна, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт буурч  байгаа нь Хятадын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нь дамжиггүй  гэж хэллээ.

Үл хөдлөх хөрөнгийн бодлого зохицуулалтын нөлөөгөөр энэ  оны 6-р сард нэг хоёрдугаар зэрэглэлийн том хотуудын орон сууцны үнэ үргэлжлэн  буурч, нэгдүгээр зэрэглэлийн том хотуудын орон сууцны үнэ өмнөх жилүүдээс  буурсан байна. Хятадын Үл хөдлөх хөрөнгийн нийгэмлэгийн дарга Гү Юньчаны үзэж  байгаагаар Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн задрал илэрхий байна. Нэг  хоёрдугаар зэрэглэлийн том хотуудын орон сууцны үнэ өсөлтийн дарамттай тулгарч  байхад гурав дөрөвдүгээр зэрэглэлийн хотуудын орон сууцны нөөц их хэвээр байна  гэж мэдэгджээ.

 

Өнгөрсөн оны  сүүлчээс өнөөг хүртэл 50 сая км2 орон сууц борлуулагдаад байна. Гэвч  бас 650 сая м2 нөөц бий. Жижиг, дунд хотуудын орон сууцны нөөцийг  багасгах үүрэг хүнд, орон сууцны нөөцийг бууруулахад хүндрэлтэй байна. Тэндхийн  хүмүүс том хот руу шилжээд байдаг. Гэвч тэдэнд орон сууц хүрэлцэхгүй байна. Энэ  бол үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн асуудал юм. Одоо орон нутгууд бие даан хот  болгонд өөр өөр бодлого хэрэгжүүлж байна  гэсэн байна.

Хятадын Төрийн зөвлөлийн хөгжлийн  судалгааны төвийн дэд эрхлэгч асан, Хятадын хөгжлийн судалгааны сангийн  зөвлөлийн дэд дарга Лю Шижинь, Бээжин зэрэг онц том хотууд, түүний тойргууд  хотын хүн амыг төвлөрүүлэх үүргээ улам сайн биелүүлж байна. Ийм хотуудын төвийн орон сууцны үнэ дэндүү өндөр байна. Бүсчилсэн хөгжлийн тэнцвэр ноцтой алдагдаж  байгаа зэрэг асуудлыг зохицуулах хэрэгтэй гэж мэдэгджээ.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тогтвортой  хөгжлийг баталгаажуулахын тулд Хятадын олон нутаг өөр өөр хэмжээний худалдан  авалтын хязгаарлалт, зээлийн хязгаар тавьж, худалдан авах, түрээслэх эрхийг  адилхан болгож, Засгийн газар, хувь хүн орон сууцны эрхийг хамтдаа эзэмших зэрэг  шинэ бодлого хэрэгжүүлж анхан шатны үр дүнд хүрч байна. Салбарын зүтгэлтнүүдийн хэлснээр үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн урт хугацааны механизмын туршилтыг  орон нутгуудад судлан хэрэгжүүлэхийн хэрээр Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл  улам зөв гольдролоор хөгжих болно гэсэн байна.

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл